Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Дэлхийн хамгийн халуухан тамирчдын нэг гэгддэг Нидерландын эмэгтэй тэшүүрчин Ютта Лердам тэшүүрийн 1000 метрийн зайн уралдаанд түрүүлж, алтан медаль хүртлээ. Ингэхдээ уг зайг 1 минут 12.31 секундэд туулснаар өвлийн Олимпын дээд амжилтыг тогтоогоод амжлаа.
Энэ төрлийн хоёрдугаар байрт түүний нутаг нэгт тамирчин, дэлхийн таван удаагийн аварга Фемке Кок /+0,28 сек/, гуравдугаарт Японы тэшүүрчин, Олимпын хошой аварга Михо Такаги /+1,64 сек/ нар оржээ. Японы тамирчин бол өмнөх 2022 оны Олимпын дээд амжилтын эзэн юм.

Өдгөө 27 настай Лердам Бээжингийн өвлийн Олимпод оролцохдоо 1000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэнээс гадна дэлхийн болон Европын олон удаагийн аварга юм. Тэрбээр Милан Кортинагийн олимпод багийнхнаасаа тусдаа хувийн онгоц хөлөглөн ирсэн нь багагүй шүүмжлэл дагуулаад байв.
Ю.Лердам, Америкийн жүжигчин, влоггер Жейк Полтой 2025 онд сүй тавьснаа зарлаж байсан юм.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
