Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

Алдарт Селин Дион хүнд өвчнөө ялан дийлж дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсноо зарлалаа

Дуу хоолой болон алхах чадварт нь нөлөөлсөн эдгэршгүй өвчнөөр оношлогдсоноосоо хойш дөрвөн жилийн дараа тайзанд дахин гарах болсныг Канадын поп од Селин Дион өчигдөр зарлажээ. Тэрбээр энэ оны ес, аравдугаар саруудад 40,000 хүний суудалтай Парисын La Defense Arena цогцолборт 10 орой концертоо тоглохоор болсон байна.

Селин Дион 58 насныхаа төрсөн өдөр шинэ тоглолтын товоо зарлажээ. Тэрбээр тайзанд дахин гарах болсноо  миний амьдралын хамгийн сайхан бэлэг гэж тодорхойлсон юм.

Эрүүл мэндийнхээ талаар тэр “Миний бие сайн, эрүүл мэндээ сайн зохицуулж, сэтгэл санаа өөдрөг байгаа. Би дахин дуулж эхэлсэн төдийгүй бага зэрэг бүжиглэдэг болсон. Гэхдээ би та бүхэнд маш чухал нэг зүйлийг хэлэх ёстой. Сүүлийн хэдэн жилийн турш өдөр бүр би та бүхний залбирал, дэмжлэг, сайхан сэтгэл, хайрыг мэдэрч байлаа” гэж инстаграм хуудсандаа бичжээ.

Бүх цаг үеийн хамгийн өндөр эрэлттэй уран бүтээлчдийн нэг болох Дион 2020 оны гуравдугаар сарын 8-нд Нью Жерси мужийн Ньюарк хотод сүүлчийн удаа тоглож байсан юм.

Үүний дараа түүний  Courage аялан тоглолт цар тахлын улмаас тасалдсан бол дараа нь Stiff Person Syndrome (хөдөлгөөнгүй хүний синдром) хэмээх өвчтэй болсноо зарлаж байв.

Селин Дионы тоглолтын тасалбар дөрөвдүгээр сарын 7-ноос зарагдаж эхлэх гэнэ. Шүтэн бишрэгчид нь өнөөдрөөс урьдчилан захиалж эхлэх боломжтой юм байна.

Даваа гарагийн орой Эйфелийн цамхаг  Парис, Би бэлэн байна гэсэн үгсээр гэрэлтэж, хит дуунуудыг эгшиглүүлсэн нь Дионы эргэн ирэлтийг тэмдэглэсэн хэрэг байв.

Селин Дион ховор өвчнөөр оношлогдсоноо 2022 оны арванхоёрдугаар сард зарлаж байсан юм. SPS өвчнөөр өнөөдөр дэлхий даяар 8,000 орчим хүн шаналж байгаа гэсэн тоо бий. Энэ нь мэдрэлээс булчин руу чиглэсэн дохио зөв ажиллахгүй байгаагаас үүдэн гардаг мэдрэлийн өвчин юм. Үүний улмаас булчингууд агшиж, хөдөлгөөнд нөлөөлдөг.

Одоогоор уг өвчнийг эмчлэх арга байхгүй байгаа.

Дуу дуулахад хоолойн булчин нь чангарахад өвчний шинж тэмдгээ Дион анх мэдэрсэн тухай хэвлэлд ярьж байжээ.

Өнгөрсөн хугацаанд тэр долоо хоногийн таван өдөр спортын болон дуу хоолойн эмчилгээ хийлгэж байсан байна. Энэ хүчин чармайлт нь үр дүнгээ өгч 2024 оны Парисын Зуны Олимпын наадмын нээлтийн ёслолд Дион оролцож, алдарт Эдит Пиафын  Hymne a  I’Amour сонгодог дууг Эйфелийн цамхаг дээрээс дуулж байсан юм

Эх сурвалж:  BBC

Төв банкны үндсэн зорилтыг “Үнийн тогтвортой байдал” болгон өөрчилнө

13 мин

ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж, Киев хот руу агаараар хүчтэй довтолжээ

25 мин

“Улаанбаатар марафон-2026”-д УИХ-ын дарга, гишүүд нэгдэж, эрүүл амьдралын хэв маягт уриалав

Уржигдар 20 цаг 43 мин

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

Уржигдар 12 цаг 38 мин

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хаврын чуулганд багтаан батална

Уржигдар 10 цаг 44 мин

Монголбанкны санхүүгийн тайланг зөрчилгүй гэж дүгнэжээ

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталлаа

2026-05-22

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Зүй бус харилцаанаас үүдэн цэргийн эрүү мултарч, чих сэтэрсэн асуудал үүссэн

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Бүртгэлд ороогүй "testomed" E250" зэрэг эмүүдийг тамир тэнхээ оруулагч хэмээн худалдааж байжээ

2026-05-22

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас татварын багц хуулийг хэлэлцэх эсэхийг шийднэ

2026-05-22

Хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 54 хүртэл хувиар буурсан гэв

2026-05-22

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

2026-05-21

Эрэлч ноход 151 хүний амийг аварчээ

2026-05-21

МУГТ Н.Нандинхүсэл “WNCAA”-гийн нэгдүгээр дивизонд тоглох анхны Монгол эмэгтэй тамирчин болж, түүх бүтээв

2026-05-21

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

2026-05-21

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "Би өнгөрсөн оны 11-р сард хавраас махны үнэ өснө гэдгийг төсөөлж хэлж байсан

2026-05-21

Т.Аубакир: Хүүхдийн мөнгө, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжийн тэтгэмж, Одонгийн мөнгө зэргийг халамжаас хасна

2026-05-20

“Хүүхдийн марафон-2026” гүйлтийн арга хэмжээний бүртгэл эхэллээ

2026-05-20

Пүрэвбат ламын охин Ханаа: Чимээгүй байж үнэхээр тэсэхгүй нь ээ

2026-05-18

БНСУ-ын жүжигчин Ким Су Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх мэдээллийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн нь нотлогдлоо

2026-05-22

Маргааш буюу тавдугаар сарын 23-нд нийтийн тээврийн дараах чиглэлүүдэд өөрчлөлт орно

2026-05-22

Хотын даргад яридаж буй 90 оны залуусын төлөөлөл Бяруузанын Пүрэвдагвын 12 баримт

2026-05-19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Даваадорж 42 км-ийн марафонд анх удаагаа оролцоо

Уржигдар 12 цаг 38 мин

Х.Нямбаатарыг буулгаж авсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх экс хүргэнээ Хотын даргын суудалд залах уу?

2026-05-19

НИТХ-ын шинэхэн дарга Д.Ихбаяр хурлаа хуралдуулж чадахгүй байна

2026-05-20

Х.Нямбаатарын туслах асан НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын 200 тэрбумын тендерийн хулгайг хэзээ шалгах вэ?

2026-05-21

"Цусны донорын тухай" хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22

Г.Отгонтуяа: Э.Номин-Эрдэнэ “хүн алж үзэх юмсан гэж хүсдэг хүсэл мөрөөдөлтэй байсан” гэдгээ бичлэг дээр хээв нэг хэлээд инээмсэглэж байдаг. Энэ хүн өөрийн хүсэл мөрөөдлөө биеэ хамгаалах чадваргүй охин дээр минь туршиж амжилттай биелүүлсэн гэж үзэж байгаа.

2026-05-22

ЦЕГ: НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Б.С-ийг 48 цаг саатуулаагүй мэдүүлэг авсан. Ямар хэрэгт холбогдуулан шалгасан нь тодорхойгүй байна

2026-05-20

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-18

Зохиолч Б.Шүүдэрцэцэг ирэх сонгуульд жагсаалтаар УИХ-д орно гэв үү?

2026-05-19

"Үндэсний давхар даатгал" ХК гавьяаттай боллоо

2026-05-18

С.Цэнгүүн: Х.Нямбаатарыг бүтээмжгүй ажилласан гэж дүгнэж байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг тооцоо судалгаатай зарцуулах ёстой байсан

2026-05-21

2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийн хамгийн оргил мөчүүдийг “Super Lite” танд мэдрүүлнэ

2026-05-19

Хагас коксон түлш нэвтрүүлснээр агаар бохирдуулагч бодисууд өмнөх оноос 40 гаруй хувиар буурчээ

2026-05-21

Х.Нямбаатар: Нийслэлийн хэвлэлийн ажилтан Саранцэцэгийг пейжид мэдээ өгсөн гээд 48 цаг саатуулжээ. Энэ улс хуультай шүү. Хүн хэлмэгдүүлэхгүй байх хуультай

2026-05-20

Сурталчилгаа