ТҮҮХ:

ТҮҮХ: "Мартын 8" буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн учир

"Хүний эрх бол эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх бол хүний эрх" гэж АНУ-ын нэрт улстөрч эмэгтэй Хиллари Клинтон хэлсэн байдаг. Тийм ээ, удахгүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмдэглэлт өдөр болох гэж байна. Энэ өдөр дэлхий даяар эмэгтэйчүүд нийгэмд тэгш эрхтэй байх, ялгаварлан гадуурхалтад өртөхгүй байх, төрийн өндөр албан тушаал хаших, сурч боловсрох, хөдөлмөрлөх тэгш орон зайг бий болгохын төлөө жил бүр дуу хоолойгоо нэгтгэн тэмдэглэн өнгөрүүлдэг. Дэлхий нийт зөвхөн эрчүүдийг манлайлалд байх ёстой, улс төр, эдийн засаг гээд аливаа томоохон салбар нэгжүүдэд эрчүүд л ноёлох ёстой, эмэгтэйчүүд хар ажил хийж, бага цалин авч, хүүхдээ харан гэртээ байх ёстой гэх хэтийдсэн ойлголт 1900-аад он хүртэл байсаар байв. Харин 1910 онд Клара Цеткин гэх бүсгүй эмэгтэйчүүдийн төлөө хүчтэй дуу хоолойгоо хүргэж, тэмцэснээр "МАРТ-8" буюу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үүссэн түүхтэй. Эл өдрийг тохиолдуулан танд эмэгтэйчүүдийн талаарх сонирхолтой баримт болон түүхэн өдрийн үүслийн тухай хүргэж байна. 

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн үүсэл, түүх 

"Мартын 8" буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй гэж үздэг. Энэ өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцлийг сайжруулахыг шаардаж байв.

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд Нью-Йорк хотноо эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Социал-демократ эмэгтэйчүүдийн байгууллагын уриалгаар эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах жагсаалд 15 мянга гаруй эмэгтэй оролцсон байна. Тэд ажлын цагийг багасгах, хөдөлмөрийн хөлсийг эрчүүдтэй адил байлгахыг шаардаж жагссан ба хүүхдийн хөдөлмөрийг мөлжихийг зогсоох, эмэгтэйчүүдэд сонгуульд оролцох эрхийн төлөө үгээ хэлж байв.

Энэ үйл явдлаас нэг жилийн дараа Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. 1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй.

Копенгаген хотноо тохиролцсон шийдвэрийн дараа 1911 оны гуравдугаар сарын 19-нд Австри, Дани, Герман, Швейцарь улсуудад Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг анх удаа тэмдэглэжээ. Эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх, сонгох, сурах, төрийн албан тушаал хаших, ялгаварлан гадуурхалтыг зогсоох эрхийн төлөөх кампанит ажилд нэг сая гаруй эмэгтэй, эрэгтэй хүн оролцсон байна. 

1913 оны хоёрдугаар сарын сүүлчийн ням гараг буюу 23-ны өдөр ЗХУ-ын эмэгтэйчүүд Дэлхийн нэгдүгээр дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны хөдөлгөөнд нэгджээ. Юлийн тооллоор тооцогдож байсан энэ өдөр нь Григорийн тоололд гуравдугаар сарын найман байж таарчээ. 

1975 онд НҮБ-аас анх удаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах жил болгон зарлаж, гуравдугаар сарын наймныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгохоор шийдвэрлэв.

Монгол улсад хэзээнээс тэмдэглэх болов?

Монгол Улсад 1955 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн зургаадугаар сарын 8-ны хуралдаанаар, Баяр ёслолын болон тэмдэглэлт өдрийн 137-р зарлиг гарчээ. Үүнээс хойш монголчууд албан ёсоор эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэж эхэлсэн байна. Харин 1995 онд эмэгтэйчүүдийн баярын өдрийг Олон улсын хүүхдийн баярын өдөртэй  нэгтгэн "Эх үрсийн баяр" болгон тэмдэглэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хасагдсан байв. Хожим 2003 онд  Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр баярыг салган тэмдэглэж эхэлсэн байна.

Хэдэн оронд тэмдэглэсээр байна вэ?

Энэ баярыг Азербайжан, Ангол, Армен, Афганистан, Беларусь Болгар, Буркина-Фасо, Вьетнам, Гвиней-Бисау, Гүрж, Замби, Израиль, Итали, Камбож, Казахстан, Киргиз, Кирибати, Хятад, Хойд Солонгос, Конго, Коста-Рика, Куба, Лаос, Мадагаскар, Македон, Молдав, Монгол, Балба, Польш, ОХУ, Румын, Серби, Тажикистан, Туркмен, Уганда, Узбекистан, Украин, Хорват, Черногор, Эритрей гэсэн дэлхийн 40 оронд албан ёсоор тэмдэглэдэг.

Эдгээр улсуудаас ихэнхэд нь амралтын өдөр болгосон байдаг бол зарим оронд зөвхөн эмэгтэйчүүдийг амраадаг байна.

Эмэгтэйчүүдийн тухай сонирхолтой баримт 

  • Дэлхийн ихэнх оронд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 4–7 жил илүү насалдаг.
  • Судалгаагаар эмэгтэйчүүд нэр, нүүр царай, ярианы жижиг деталь зэргийг санахдаа дунджаар илүү сайн байдаг. Энэ нь тархины мэдээлэл боловсруулах онцлогтой холбоотой.
  • Нийт эмэгтэйчүүдийн 9% нь өөрийгөө сайхан эмэгтэй гэж боддог. 2% нь өөрийгөө хангалттай тачаангуй гэж боддог. 43% нь буюу ихэнх нь байгалиараа юм шиг будах нь үзэсгэлэнтэй гэж боддог, 24% нь өөрийгөө энгийн нэгэн гэж боддог байхад үлдсэн 22% нь өөртөө маш итгэлтэй эмэгтэйчүүд байдаг.
  • Зарим судалгаагаар эмэгтэйчүүд урт хугацааны өвдөлтийг тэсвэрлэх чадвар илүү байдаг. Төрөх үйл явцтай холбоотойгоор бие нь өвдөлтийг зохицуулах чадвартай.
  • Дэлхий дээр ойролцоогоор нийт эмэгтэйчүүдийн 35 сая орчим эмэгтэй хөхний импланттай гэж тооцоолдог. Жил бүр 1.5–1.9 сая орчим хөх томруулах мэс засал хийдэг. Мөн эмэгтэйчүүдийн 70–80% нь буруу размерийн даруулга өмсдөг байна. 
  • Японы эмэгтэйчүүд залуу байдлаа хадгалахын тулд хөхөвчтэйгөө унтдаг.
  • Эмэгтэйчүүд сэтгэлийн хөдөлгөөнөө гадагш гаргадаг учраас зүрхний өвчин тусах нь бага байдаг.
  • Зарим судалгаагаар эмэгтэйчүүд нэгэн зэрэг хэд хэдэн ажлыг зохицуулах чадвар арай илүү байдаг.
  • Үнэрлэх болон сонсох мэдрэмж нь эрчүүдээс илүү хөгжсөн.
  • Сексийн үед өөрийгөө яаж харагдаж байгаа бол гэж боддог.
  • Хэрэв эмэгтэй хүн “Би зүгээр ээ” гэж хариулсан бол эсэргээрээ, “Би зүгээр биш байна. Надад тусла” гэсэн үг.

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

ФОТО: БНСУ-ын А зэрэглэлийн одуудын тансаг зэрэглэлийн костьюм хийдэг "Suit fabric"-ынхан Монголд

Уржигдар 16 цаг 27 мин

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Автозам, засвар арчлалтын компанийн 900 гаруй ажилтан 2026.03-р сараас хойш цалин аваагүй тул ажил хаяхаа мэдэгдлээ

Уржигдар 13 цаг 38 мин

Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй

Уржигдар 13 цаг 15 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ногдуулна

Уржигдар 10 цаг 58 мин

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

“Nolur Cashmere”-ынхан БНСУ-ын №1 ёслол, хүндэтгэлийн захиалгат хувцасны “Suit fabric” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Уржигдар 07 цаг 34 мин

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

Мэдээллийн технологийн үндэсний паркийн данс нээгдлээ

2026-04-09

АН-ын дарга О.Цогтгэрэл: АН цаашид бодлого суурьтай, судалгаанд тулгуурласан, гишүүн төвтэй нам болно

2026-04-09

“УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

2026-04-09

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын допингийн маргааныг шийдвэрлэх хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно

2026-04-09

Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2026-04-08

“АЮУЛГҮЙ МОНГОЛ ХҮҮХЭД” төслийн хүрээнд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана

2026-04-08

Ц.Идэрбат: Хотын дарга Х.Нямбаатарт нөөцийн махны цэгүүдийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн 

2026-04-08

Б.Батцэцэг: Төрийн албан хаагчийн нэг өдөр зайнаас ажиллах журам өнөөдрөөс эхлэн хэрэгжинэ

2026-04-08

Дэлхийн алдарт “TOP CHEF” шоу Монголд: 100 сая төгрөгийн төлөөх тулаан тун удахгүй

2026-04-08

Нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн гаралтыг дүүргээр нь харьцуулан танилцуулж байна

2026-04-08

"Монос"-ын Л.Эрдэнэчимэг ах Л.Хүрэлбаатартайгаа хөрөнгө булаалдах “цусгүй дайн” эхлүүлжээ

Уржигдар 15 цаг 24 мин

Дубайд аялсан Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгийг хувьдаа завшжээ

Уржигдар 20 цаг 51 мин

Циркчид төв талбайд үнэгүй тоглох гэж байна

2026-04-08

Л.Энх-Амгалан: Цалинтай холбоотой зурсан энэ хоёр тушаалыг бэлдсэн, хянасан, зөвшөөрсөн бүх хүнд хариуцлага тооцно

2026-04-07

Дуучин Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий бага ангийн сандал ширээ бэлэглэжээ

2026-04-07

Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна

2026-04-07

Н.Мөнхнасан: Дансаа нээлгэмээр байна Ерөнхий сайд аа!

2026-04-06

Ерөнхийлөгчийн ажлын хэсгийнхэнд “Боловсролтой хулигаан” зан давамгайлж зангараг, жудаг дутагдав

2026-04-09

НЗДТГ: “UIH.MN” сайтад нийтлэгдсэн Х.Нямбаатарыг огцруулах санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй

2026-04-06

Nolur Cashmere БНСУ-ын домогт мастер тэйлор Жейдон Пакаар luxury загварыг Монголд урлуулах нь

2026-04-06

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчид таалагдсан бол ёс зүйтэй, таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал үүснэ

2026-04-07

Эмээлт паркийн бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

2026-04-06

Г.Баасан: Өнөөдөр бол Монголчуудын сэтгэлд гал асаасан түүхэн өдөр. Энэ нийгэмд хүн бүр үнэт зүйлээ хамгаалж байх ёстой

2026-04-07

С.Амарсайхан дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй хамтрахаас татгалзжээ

2026-04-08

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг дэмжээгүй гишүүд

2026-04-08

Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ

2026-04-06

холимог тулааны улс хоорондын багийн тэмцээн болох Black cup-д оролцохоор тулаанчид мордлоо

2026-04-06

Шадар сайд Н.Номтойбаяр Гадаад улсад суухаар томилогдсон Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа

Уржигдар 09 цаг 42 мин

4 тэрбумын саравчтай Урт цагааны тохижилтын нийт төсөв 39 тэрбум төгрөг гэв

Уржигдар 13 цаг 10 мин

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзжээ

2026-04-06

Сурталчилгаа