Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Эрүүгийн цагдаагийн албан хаагч гэж өөрсдийгөө танилцуулсан хүмүүс “Нэгүүн.мн” вэб сайтын сэтгүүлчийг прокурорын зөвшөөрөлгүйгээр саатуулан, шалгахыг завдсан. Улмаар тус редакцын удирдлагын эрүүл мэнд муудаж, эмнэлгийн тусламж авсан тухай асуудал үүсээд байна.
“Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч энэ сарын 18-ны өдөр албан өрөөндөө архидан согтуурч зүй бус авирлаж буй албан тушаалтны дүрс, бичлэгийг олон нийтэд цацсан. Үүнтэй холбоотойгоор хууль бусаар шалгаж, саатуулах гэж байна гэх асуудлыг хөндөж буй.
Харин ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Мөнххуяг “Иргэнээс хувийн эмзэг мэдээллийг ашиглан сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан этгээдүүдэд холбогдох гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын даргын ёс зүйгүй үйлдэлтэй холбоотой биш” гэж мэдэгдсэн.
Эдгээр үүсээд буй асуудлаар ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл хийв. Хурандаа Г.Пүрэвдэлгэр “Иргэн Д-ээс “Нэгүүн.мн” сайтын сэтгүүлч У нь цахим орчинд миний эмзэг мэдээллийг тараана гэж сүрдүүлж 50 сая төгрөг авсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу шалгахад нэр бүхий сэтгүүлч нь иргэн Д-ийн эмзэг мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээнэ гэж сүрдүүлсэн. Улмаар иргэн Д 2023 оны есдүгээр сарын 11-ний өдөр сэтгүүлч У-д 50 сая төгрөг өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
