Иргэн: Ландфитнесс клубийн тамирчин Дашнямын хүүхэд миний таван настай охиныг зодож,  удаа дараа хана мөргүүлж,  бүтэн хоёр цаг Хан-уул дүүргийн  11-р хороо Seventsar худалдааны төвийн  5-р давхрын нойлд тамлуулсан

Өнөөдөр буюу 3-р сарын 19-ны өдөр 16:00-18:00 цагийн хооронд миний 5 настай охин 8-10 насны 6 хүүхдэд зодуулж, өмдөө бандааштайгаа хамт шувтлуулж бичлэг хийлгүүлж, хацраа хорстол алгадуулж, толгойгоороо удаа дараа хана мөргүүлж, өөрийнхөө гараар бамбаруушаа жорлон руу хийж баас шээс болгож, алгадуулаад улайсан хацрыг нь хүйтэн усаар шавшиж улайсныг нь мэдэгдэхгүй болгоно гэж хүйтэн усаар бүх хувцсаа шалба норгуулж бүтэн хоёр цаг Хан-уул дүүргийн 11-р хороо Seventsar худалдааны төвийн 5-р давхрын нойлд тамлуулжээ. Уг жигшүүрт үйлдлийг тус хотхонд оршин суудаг 8-10 насны 6 хүүхэд үйлдсэн байна. Өчигдөр миний охиныг дэлгүүрийн гадна талаас дуудаад байсан. Охин та нар тоглоё гэчхээд намайг дээрэлхдэг тоглохгүй гэж хэлсэн би тэрийг сонсоод зогсож байсан. Өнөөдөр тэгэхгүй гээд шалсаар байгаад аваад явсан. Тоглож байгаад ирэхдээ ээжээ Амирлангоо нойлд оруулаад тосгуурт ус тосоод дээрээс нь шүлсээ хаяад нойлд байсан цэцгийн мөчир тасдаад түүгээрээ шүлстэй усаа хутгаж байгаад миний нүүрэнд маск түрхэж байгаа юм шиг маш удаа түрхсэн гэж хэлсэн. Би олж загнана гэж бодсон орой болсон учраас тарсан.

Дахиж ор тас хамт тоглож болохгүй гэж охиндоо бараг уцаарлаж төвөгшөөтөл нь хэлсэн уг нь. Тэр үйл явдал нь өчигдөр буюу 3 сарын 18нд. Өнөөдөр би охинтойгоо 14:00 үед ажил дээрээ очсон. Охиныг ирэв үү гүү юу тоглох уу гээд өөр хүүхдээр дуудуулаад ээж би жаахан тоглоё гээд гуйгаад байхаар нь зөвшөөрдөг нь миний буруу боллоо. Зүв зүгээр тоглож байгаад 5 давхарт гараад нойл руу түлхэж оруулаад Мишээл гэж хүүхэд би эхэлнэ шүү гэж хэлээд гэдэс рүү нь өшиглөсөн байгаа юм. Дараа нь зүүн хацрыг нь улайстал алгадаад улайсныг чинь мэдэгдэхгүй болгоно гээд хүйтэн ус нүүр рүү цацаж хамаг хувцсыг нь норгосон байгаа юм. Тэгээд үсдэж байгаад толгойгоор нь хана мөргүүлээд чамайг зодсоор байгаад гар ядарчихлаа гар нд массаж хий гэсэн байгаа юм. 2 охин нь. Охин гар нд нь массаж хийгээд өгтөл олигтойхон хий л дээ гэсэн байна. Тэгээд барьж авсан бамбаруушийг нь чи энийг жорлон хий гээд охиноор өөрөөр нь жорлонд хийлгүүлсэн байна. Баас шээс болсон шал норсон бамбаруушийг цагдаад үзүүлсэн. Бамбаруушийг чинь жорлонд хийлгэлцэн яах вэ чамд 50 саяыг өгье за за яах вэ 100 саяыг өгье за гэсэн байна.

Дараа нь арагшаа хараад зогсож бай гэж хана руу харуулж зогсоож байгаад өмдийг нь бандааштай нь хамт шувтлаад "Пүүх" баас ханхлаад байна шүү дээ гэснээ утас гаргаж ирээд өмдөө шувтлуулсан байхыг нь бичлэг хийсэн байна. Мөн охинтой чацуу эрэгтэй хүүхэд тэнд байсан ба та хоёр зодолд гэж тушаал өгч зодолдуулсан байна. Охин 18:00 үед бүх хувцас нь шал нойтон уйлж орж ирсэн. За яах вэ өнөөдөр ингээд дуусгая маргааш дуудаж зодно шүү ээжийгээ асуувал тоглож байгаад ингэчихсэн юм гэж хэлээрэй гэж хэлж явуулсан байна. За эндээс бүүр аймаар зүйл болно. Эхлээд охин алгадуулсан, бамбарууш жорлонд хийсэн гэсэн 2 зүйл хэлсэн. Хэн гэж асуугаад нэг хүүхдийг нь барьж аваад яах гэж миний хүүхдийн бамбаруушийг жорлонд дүрүүлсэн бэ гэж асуутал аймаар гэв гэмгүй царайгаар наадах чинь өөрөө дүрсэн гэлээ. Гэтэл манай 4 давхарт байдаг ланд фитнесээс нэг хүн юу гэж хүүхэд загнаад байгаа юм гэж орилсоор гарч ирсэн. Аав нь юм гэнээ. Ёстой хүн араатан байна.

Үг хэлүүлэхгүй, биеийн хэлмэж, өрөөсөн завжаараа инээж байгаа нтр байнаа байна. Ландфитнесс клубийн тамирчин Дашням гээч гэнээ. Тэгээд охин үйлдсэн үйлдлүүдийг бүгдийг надад хэлснээр би шок нд орж 102 руу залгаж цагдаа дуудсан. Цагдаа дуудаад ямар аймаар даварсан оодорсон юм бэ, зодсон байсан ч яадаг юм гэж хэлсэн. Би нууцаар утсаа асаагаад бичлэг хийгээд авчихсан. Яг тэгж хэлээд амнаасаа үл тоосон авиа гаргаж байгаа, хөхөрч байгаа, чинэрч байгаа бүгдийг нь. Эцгийг нь хараад ийм хүн араатнаас ийм араатнууд төрөх нь зөв ажээ гэж мэдэж авлаа. Хүүхдээ дагуулаад цагдаа дээр оч гэж цагдаа үүрэг өгсөн тэр очсон. Нийлж зодож уйдаагаа гаргаж бах таваа хангах бололцоотой хүүхэд нь миний охин байсан хамгийн жижиг нь.

Өнөөдөр охин бид хоёрыг ирэнгүүт охиныг зодох зорилгоор тоглоё дуудсан байжээ. Хүн араатнуудын нас улам л залуужиж байна. Ямар юмнуудаас төрсөн бузрууд болохыг нь өнөөдөр нэгнийх нь аав, ээжээс маш тод харлаа. Аргагүй юм байна гэж бодлоо. Хан-уул дүүргийн цагдаа дээр асуудал одоо шалгагдаж байгаа. Фитнесийн тамирчин гэх араатныг бодибилдингийн холбоонд нь мэдэгдэнэ. Зодсон байсан ч яадаг юм чи тэгээд яах юм гэж хэлж байгаа ийм бузрыг улсын болон олон улсын чанартай тэмцээнд явуулахгүй байх ёстой. Үлдсэн 5 хүүхдийн эцэг, эхийг маргааш цагдаагаас дуудна гэсэн. Бид нар уйдаад байна чамайг жоохон зодчихъё за гэсэн байгаа юм. Миний охин бамбаруушаа тэвэрч гүйж очоод зодуулаад ирсэн. Би хэзээ ч хэнийг ч гүтгэдэггүй учраас хүн араатнуудыг өсгөсөн хүн араатан эцгийн зургийг орууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

9 цаг 28 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

12 цаг 31 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

12 цаг 41 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

15 цаг 0 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

15 цаг 32 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

16 цаг 10 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Уржигдар 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Уржигдар 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

2026-05-12

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

2026-05-12

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Уржигдар 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

16 цаг 10 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Уржигдар 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Уржигдар 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

2026-05-12

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа