Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Шүүхээс сар шинийн баярын өмнөхөн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоног, түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэсэн. Тэднийг хуулийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг.
Эргэн сануулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын Эксим банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй ам.долларын гэрээг байгуулсан. Ингэхдээ түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөвлөх үйлчилгээний төсвийг 2,6 сая ам.доллараар нэмж, Монголын нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
