Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
10-р Богдын аав Ч.Алтаннар өөрийн цахим хуудастаа Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж огт байдаггүй талаар хуваалцжээ.
Тэрээр " Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж огт байдаггүйг Туулын хурдны замын жишээгээр харж болно. Усны газар нь ямар ч мэдээлэлгүй, их хурлын гишүүд нь ойлголтгүй, байгаль орчны мэргэжилтнүүд нь зөрүүтэй юм ярьж байна. Томоохон зардалтай мега төслүүд дээр долоо хэмжиж нэг огтол гэдэг үг хэрэгжих ёстой. Үгүй бол төсөл хэрэгжсэн ч хэрэгжээгүй ч асар их хэмжээний үргүй зардал гарна.
Хамгийн гол нь байгаль орчны сөрөг нөлөөллүүд гарах эрсдэлтэй гэж зарим мэргэжилтнүүд хэлж байна. Одоогоор хэрэгжүүлнэ гэвэл нэмж зураг төслийн өөрчлөлтүүд гарч дахиж хугацаа алдаж нэмэлт зардлууд гарахаар харагдана. Хэрэгжүүлэхгүй гэвэл тэзү-ийн зардал салхинд хийсэж төслийг хэрэгжүүлэх Хонконг компани нь янз бүрийн зардал гаргасан гээд мөнгөн төлбөр нэхэмжлэх нөхцөл үүснэ. Ер нь тэгээд мега төслүүдээ эрэмбэлээд бүгд нэг ойлголттой болохгүй бол ийм асуудлууд цаашид ч гарна" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
