Сүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлнэ

Сүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлнэ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ, Глобаль сан хамтран Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг "Улс орны манлайлал, иргэдийн хүчтэй оролцоотойгоор бид сүрьеэг устгаж чадна” уриан дор 31 дэх жилдээ тэмдэглэж, олон нийтэд сүрьеэ өвчний талаар мэдээлэл түгээх зорилгоор хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Манай улс 1995 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр ихээхэн онцлогтой ба ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон БЗХӨ-ний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй ДЭМБ-ын баг Монгол Улсад дээд хэмжээний ажлын айлчлал хийж буй явдал юм.  

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон ДЭМБ-ын “Сүрьеэг устгах стратеги”- 2035, НҮБ-ын “Сүрьеэг устгах” Улс төрийн тунхаг зэрэг олон улсын болон үндэсний үзэл баримтлалд нийцүүлэн “Сүрьеэтэй тэмцэх, сэргийлэх, хянах арга хэмжээний төлөвлөгөө (2025-2028)-ыг боловсруулж, өнгөрсөн оны наймдугаар сард батлан хэрэгжүүлж байна.

Монгол улсын хэмжээнд 2025 оны байдлаар нийт 2851 сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс хүүхдийн сүрьеэгийн 165 тохиолдол, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 129 тохиолдол бүртгэгдэж, сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас барсан. 10,000 хүн амд шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдлын түвшин улсын хэмжээнд 6.0, Улаанбаатар хотын хэмжээнд 6.7, аймгийн түвшинд 5.0 байна. Тэр дундаа Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв аймгуудад сүрьеэгийн өвчлөл өндөр байна.

Манай улсад сүрьеэгийн өвчлөл, нас баралт нийгмийн эмзэг бүлгийн дунд илүүтэй тархаж байгаа нь нийгмийн хамгаалал, халамж үйлчилгээ, хүн төвтэй тусламж үйлчилгээний хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм. Иймд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад сүрьеэг заавал бүртгэх, мэдээлэх тогтолцоог нэвтрүүлж, аль ч тохиолдолд оношлогдсон өвчтөнийг орхигдуулахгүй, эмчилгээний хүлээгдэлгүй байх нөхцөлийг хангах үүднээс эмчилгээг шуурхай эхлүүлэх, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг тасралтгүй дээшлүүлэх, эрсдэлт бүлгийн дунд сүрьеэг эрт илрүүлэх ажлыг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген болон молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлэх, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн механизмтай уялдуулахыг ЭМЯ-аас зорьж байна. Ингэснээр сүрьеэгийн халдварын тархалтыг бууруулах, өвчний дарамт, нас баралтыг багасгах, улмаар сүрьеэг устгах зорилгод хүрэхэд чухал ач холбогдолтой юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 78 эрүүл мэндийн байгууллагад Молекул биологийн шинжилгээний аргаар сүрьеэгийн оношилгоо, 42 хиймэл оюун бүхий зөөврийн болон Дижитал рентген шинжилгээг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж байна. Молекул биологит суурилсан оношилгооны аргыг бүх түвшинд нэвтрүүлснээр оношилгооны баталгаажилт нэмэгдэж, эмэнд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломж бүрдсэн. Мөн цусанд сүрьеэгийн халдвар тодорхойлох шинжилгээний аргыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн лавлах лаборатори, нийслэлийн 6 дүүрэгт ашиглаж байна.

Түүнчлэн дэлхий дахинд гарч байгаа сүрьеэгийн шинэ эм, эмчилгээний шинэ горимыг цаг алдалгүй нэвтрүүлэн ажиллаж байна. Тухайлбал:

  • Сүрьеэгийн эмийн чанар, аюулгүй байдалд анхаарч, Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагаар дамжуулан олон улсын нэгдсэн худалдан авалт хийж байна.
  • Сүрьеэгийн эмчилгээний хугацаа богиносож байна. Эмэнд мэдрэг сүрьеэгийн эмчилгээ 4-6 сар, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээ хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг байсан бол одоо 6-12 сар болж богиноссон.
  • Урьдчилан сэргийлэх эмчилгээг өргөжүүлэн 5 горимоор сонголттой хийж байна.

Эдгээр арга хэмжээ нь сүрьеэг эрт илрүүлж, богино хугацаанд эмчлэгдэж эдгэрэх, улмаар санхүүгийн дарамтыг бууруулахад чиглэж байгаа юм. 

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сантай хамтран өчигдрөөс нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн хүн амд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Мөн хэрэв танд ямар нэг зовуурь, ялангуяа 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах шинж илэрч байвал эмнэлэгт эрт хандаж, үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. 

Өнөөдрийн хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ДЭМБ-ын Төвийн ХДХВ, Сүрьеэ, Вируст гепатит болон Бэлгийн замын халдварт өвчний газрын захирал Тереза Касаева тэргүүтэй түүний баг хамт олон,  ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Б.Цэцэгсайхан, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгжийн дарга М.Даваабат болон ДОХ, Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээний багийн гишүүд, НЭМҮТ, НЭМГ-ын удирдлага, мэргэжилтэн, сүрьеэгийн чиглэлээр хамтран ажилладаг төрийн бус байгууллагын төлөөлөл, оюун залуус оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

8 цаг 35 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

11 цаг 38 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

11 цаг 48 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

14 цаг 8 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

14 цаг 39 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 17 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Өчигдөр 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Өчигдөр 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 17 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа