Ардчилсан намыг дараагийн сонгуульд манлайлах дарга нар хэн нь хэн бэ?

Ардчилсан намыг дараагийн сонгуульд манлайлах дарга нар хэн нь хэн бэ?

Ардчилсан намын хамгийн дуулиантай хамгийн их мөнгө зарсан дотоод сонгууль анхаарлын төвд орлоо.

Та бүхэнд сонгогдсон дарга нарыг танилцуулж байна. Ч.Лодойсамбуу "хусагдаж" О.Амгаланбаатар Нийслэл хүү болж П.Галиндэв мисс гэргийтэйгээ СХД-д очив Нийслэлийн дүүргүүдийн шинээр сонгогдсон Ардчилсан намын дарга нар сонирхолтой хүмүүс сонгогдов. Хан-Уулд гишүүн Ч.Лодойсамбуу АН-даа даргалж чадахгүй ялагдсан нь ёстой "Хугархай эрүүний "шөл"" номныхоо шөлийг уусантай адил зүйл болов.

Угаас гишүүн хүн заавал дүүргийн намын хороо ахлахгүй байсан ч тойрогтоо зүтгэх нь зүтгэнэ л дээ. Өөр нэг содон зүйл нь О.Амгаланбаатар гишүүн хөдөөний хөрслөг бор төрхтэй ч цэмцгэр Баянголыг даргалах нь. Харин СХД рүү Баянголдоо он удаан жил нэр нүүртэй явсан цэмбэгэр хархүү мисс гэргийтэй П.Галиндэв даргаар очсон байх юм. Энэ хоёрынхоо байрыг сольсон бол өнгө зүс нь тохирох байсан юм биш үү гэлцэж байна. Байсгээд үнэтэй пиджак өмсөн гарч ирж хур баянаа гайхуулдаг Х.Болормаа Сүхбаатар дүүргийн АН-ыг даргална. Хөлбөмбөгийн холбоо гэж хэрүүл нь тасардаггүй газраар он удаан жил овголж явсан Габи гишүүн Баянзүрхдээ даргалах нь. Бидний таних танихгүй олон дүрүүд дарга болж сонгуулийн торгон жолоо атгаад авлаа.

1.Баянзүрх дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар

2. Баянгол дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар

3. Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү

4. Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Түвшин

5. Налайх дүүргийн АН-ын даргаар Н.Гансүх

6. Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар Х.Болормаа

7. Багануур дүүргийн АН-ын даргаар Г.Цамбагарав

8. Багахангай дүүргийн АН-ын даргаар Ц.Эрдэмбилэг

9. Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар П.Галиндэв АН-ынхан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороонд шат шатны төлөөлөл нэрээ дэвшүүлж, сонгогдлоо.

Мөн намын дунд шатны дарга нарыг сонгосон юм. Өөрөөр хэлбэл, 21 аймаг, есөн дүүргийн АН-ын хорооныхоо удирдлагаа сонгов. С.Баярцогт, АПУ "гүнж" П.Батчимэг, Женкогийн хүү шахуу П.Нүрзэд нар тодоор гэрэлтэв Энэ удаад АН орон нутагт ихэд мэрийлттэй үзэлцэнэ гэдгээ сонгосон дарга нараараа илтгэв.

Экс гишүүд нь ҮБХ-ны гишүүн хавьцаа бууж даруухан загнасан дотор Женкогийн энгэрийн зүүлт А.Адьяасүрэн багтаж байна. Баянхонгор бараг Женкогийн тусгаар ертөнц шахуу байдаг. П.Нүрзэд сонгуульд өвдөг шороодсон ч сайн ахынхаа буянаар тус аймгийг даргалах нь. Хацрын улаанаа ч арилгадаггүй хөдөөний төрхөөрөө имиж хийгээд яваад байсан нь нутагтаа ингэж очихоо мэдэж байсан гэлтэй.

Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар АПУ-гийн гэр бүлээс цор ганц улс төрд дархлагдсан нь шинэхэн гишүүн П.Батчимэгт Өвөрхангайн Ардчилсан намын дарга түүнд хүнддэх ачаа мөн эсэхийг цаг хугацаа тодруулбал сонгуулийн үр дүн харуулах болно.

Жилийн 4 тэрбумын татвар төлдөг шилдэг татвар төлөгч АПУ гэр бүлээс эрчүүд нь улс төрд зүтгэх гээд эвээ олоогүй. АПУ-гийн залуу гүнж Б.Цэлмэг СДМЗХ-нд зүтгэж байгаа. "Хөх чоно" группийн бяртай мөнгөтэй хүү П.Мөнхтулга Архангай аймгаа дааж авлаа. Мөнгө байхад бусад нь аандаа болчихно гэж тооцсон бололтой дог шүү. Ийнхүү АН-ын шинэ дарга нарын нэрс сюрприз шиг задарч МАН яаж зүгээр байхав өөдөөс нь "царцаа" нүүлгэн сонгуулийг нь бужигнуулж үзлээ.

Ардчилсан намын сэргэлт аль ч намынханд таатай санагдахгүй байгаа нь тодорхой. Бүх дарга нар МАН-ынхан руу харан "Чи миний учралт мөн үү" гэсэн шиг ёжтой харцгааж байна.

1. Баян-Өлгий аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар А.Бегарыс

2. Увс аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Н.Батбаяр

3. Ховд аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар М.Амарсанаа

4. Хэнтий аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Д.Аюурбунь

5. Төв аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Л.Төмөрчөдөр

6. Сүхбаатар аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь

7. Өмнөговь аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Н.Энхбат

8. Өвөрхангай аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн П.Батчимэг

9. Орхон аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Г.Алтангэрэл

10. Дундговь аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Б.Лхагвамандал

11. Завхан аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Б.Эрдэнэбаатар

12. Дархан-Уул аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд

13. Дорнод аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар З.Төмөрбаатар

14. Дорноговь аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Д.Алтангэрэл

15. Булган аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар Г.Ганбаатар

16. Сэлэнгэ аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогт

17. Баянхонгор Аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар П.Нүрзэд

18. Архангай аймгийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

8 цаг 33 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

11 цаг 37 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

11 цаг 47 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

14 цаг 6 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

14 цаг 38 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 16 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Өчигдөр 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Өчигдөр 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 16 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа