Нүүрсний хэргээр 5.9 жилийн ял сонссон Б.Ганхуягийг 6 сарын өмнө суллаж Л.Оюун-Эрдэнийн эсрэг “тавина”

Нүүрсний хэргээр 5.9 жилийн ял сонссон Б.Ганхуягийг 6 сарын өмнө суллаж Л.Оюун-Эрдэнийн эсрэг “тавина”

Өнгөрсөн даваа гарагт /2023.03.19/ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайд Б.Энхбаярыг Бодь группээс 1,3 сая ам.долларын авлигал авсан асуудлыг АТГ-т шалгуулахаар өгч, улмаар УИХ-ын гишүүд түүнийг Хууль зүйн сайдын сэнтийнээсээ бууж хуулийн байгууллагад шалгуулахыг шаардаж эхэлсэн.

Харин Хууль зүйн сайд Б.Энхбаярын зүгээс “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг удахгүй суллагдана, гарч ирээд юмаа ярих хэрэгтэй” гэж хэлснээс хоёр хоногийн дараа Б.Ганхуяг суллагдахаар болоод байна. Эндээс Б.Ганхуяг суллагдаж байгаа нь цэвэр улс төрийн тохироо гэдэг нь харагдаж байгаа юм.

Учир нь Б.Ганхуяг хоригдож байх хугацаандаа өөрийгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зохион байгуулалттай шаардлага, захиалгаар Авлигатай тэмцэх газар, прокурор, шүүгчийн шийдвэрийн золиос болсон, цор ганцаараа улс төрийн хоригдол болж, олон сар хоригдож байгаа гэж бичсэн байдаг. Тиймээс түүнийг хугацаанаас нь өмнө хорих ангиас суллаж Л.Оюун-Эрдэнийн эсрэг “сумлахаар” тохирсон уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Ингээд “Эрдэнэ Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т хандсан захидлыг бүрэн эхээр нь эргэн сануулж байна.

“Эрхэм шүүгч нараа,

Баттулга овогтой Ганхуяг 2022 оны 12 сарын 08-ний өдрөөс эхлэн 461-р ангид завсаргүй сууж байгаа билээ. Миний бие 2024 оны 1-р сарын 30 –нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 5,9 жилийн хорих ял авсан байдаг.  Энэ үеэс эхлэн тамын хаалга нээгдэж гарах гарцаа олж хараагүй л явна.

Баримжаа авахын тулд Хяналтын шатанд гомдол гаргасан ч одоо хүртэл шийдвэр, тогтоол нь гардаггүй. Уулзалт эргэлт байхгүй байсаар л байна.

Хүүхэд байхдаа “Монте Кристо гүн” гэдэг роман уншиж байсан ч санаанд буух юм. Гэм зэмгүй Эдмон Дантес гэдэг залуус Иф цайзад хийгээд 14 жил мартчихдаг шиг.

Намайг сэтгүүлч, сурвалжлагчтай уулзахыг тас хориглодог. Олон нийтэд нүүр царайгаа харуулах эрхгүй. Францын 14 Луй хааны үеийн Төмөр багтай хоригдол шиг намайг олноос нууцласаар. УИХ-ын “Нүүрсний сонсгол”-ын үеэр намайг гэрчээр оруулах гэж С.Ганбаатар тэргүүтэй улс төрчид хийгээд олон нийт шаардсан ч хүчин мөхөсдсөн. Миний бие тэсрэх бөмбөг мэт Ерөнхий сайд хүртэл айж цочсон байдаг юм.

Намайг 44 наядыг хулгайлсан гэж ярьдаг, бичдэг. Гэтэл нотлосон зүйл байхгүй ч ялласан нь инээдэмтэй. Анх “Шударга-5” гэдэг манай компани санхүүжүүлж талбай дүүрэн иргэд гэр, хоол хүнсэнд 15 их наядыг гаргаж байв. Тэр “Нүүрсний” мөнгөөр өнөөгийн эрх мэдэлтнүүд “од”-ууд гарч ирсэн түүхтэй. Үүнийг Л. Оюун-Эрдэнэ мэдэхийн дээдээр мэдэж байгаа шүү.

Дараа нь миний бие 2020 оны УИХ-ын сонгуулийн МАН-ын мөнгийг бүхлээр нь даасан. Портер портер мөнгө хилээр оруулж ирсэн түүхийг Д.Амарбаясгалан шуудайлж байсан даа.

Миний бие “Шударга 5”-ыг тагнуулд цуг яваа, өөрсдийн хүнгэж найдаж байсан. Тийм учраас тэдний хүссэн хэмжээний мөнгө, санхүүжилтыг гаргаж өгч байсан.

Гэтэл манай нөхөд “Гэрчийг устга” гэдэг андыгаа хар нүхрүү чулуудчихаад тайван амар сонгуульдаж явна. Миний гол алдаа бол Засгийн газартай нэг завин дээр цуг яваа гэж итгэсэн явдал юм.  Бас “Наад ажлаа  өг. Засгийн газрын гишүүн бол” гэхэд зөвшөөрөөгүй явдал юм. Ингээд намайг өмөөрсөн Т.Аюурсайхантайгаа цуг харанхуй руу шидэгдээд хана ширтээд сууж байна. Тэр 44 наяд гэсэн тоог надаас бус Засгийн газраас, МАН-аас асуух хэрэгтэй.

Намын санхүүгийн алба шиг ажилласан гэм буруу байгаа болохоос өөрөө хумсалсан зүйл үгүй. Нэгэн үе “Миний уурхай, миний өмч” гэж сагсуурч харамлаж хаацайлж явсан үе надад бий. “Цаашдаа зөндөө дуулна шүү дээ, уйлна шүү” гэдэг шиг МАН-ын сонгуулийн ялалтууд миний оруулсан хувь нэмэр асар их.   Бараг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хүчээр УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалсан ялалт байгуулсан юм шүү. Түүнээс биш Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар нарын Харвардын хулхи сертификаттай нөхдүүд ялаагүй юм шүү гэдгийг хэлъе.

Эрхэм дарга нарт сануулах үүднээс ганц жишээ бичлээ. Та нарыг карьер, хязгааргүй эрх мэдэлд цэг тавих “Нүүрсний хулгай”-н маш урт жагсаалт бий шүү гэдгийг найз нартаа дуулгая. Миний энэхүү ил захидлыг эрх баригчид унших учраас тодорхой баримт жишээ дурдахын ялдамд давж заалдах шүүх хурлыг түргэвчлэхийг хичээнгүйлэн хүсье. 

Жич: Миний гэр бүлийн гишүүдийн амь нас аюулд учрах аваас эрх баригчтай холбоотой гэдгийг урьдчилан анхааруулья.

Б.Ганхуяг” гэжээ.

Түүний шүүхийн танхимаас хийсэн ноцтой мэдэгдлийг эргэн сануулбал, “Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа… Одоо намайг энэ тухай хэлчихэнгүүт маргааш баахан хэвлэлийн хурал болно.  Ар ,араасаа үсэрч гарч ирнэ. Хамгийн түрүүнд гарч ирсэн нь хулгайч шүү.  УИХ тэр чигээрээ над руу дайрлаа, Засгийн газар тэр чигээрээ над руу дайрлаа, нам тэр чигээрээ дайрлаа, эрх баригчид дайрлаа, бүх хэвлэл дайрлаа, бүх хар масс дайрлаа. Нэг улс, нэг гэр бүл ч дааж чадахааргүй гүтгэлэг дунд би есөн сар байлаа шүү дээ… Нүүрсийг надаас илүү сайн мэдэх хүн байхгүй” гэсэн байдаг.

М.Үүрийнтуяа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

8 цаг 36 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

11 цаг 40 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

11 цаг 49 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

14 цаг 9 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

14 цаг 41 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 19 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Өчигдөр 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Өчигдөр 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 19 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа