Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Өнөөдөр /2026.03.26/ МАН-ын бүлэг хуралдахын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга асан Б.Амарбаясгалан нар уулзаж тохироонд хүрсэн бололтой. Удалгүй МАН-ын бүлгийн хуралдаанаар Н.Учрал ажлаа өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв.
Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайханы нэр яригдаж байгаа аж. С.Амарсайхан бол цэвэр Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын хүн. Д.Амарбаясгаланг суудлаасаа буусны дараа тэрээр Шадар сайдын суудлаасаа бууж Г.Занданшатарын кабинетаас “хөөгдсөн” гэгддэг.
Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүү нартайгаа гар барьж тэдний фракцаас УИХ-ын даргыг томилж харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ерөнхийлөгчид бэлдэх төлөвлөгөөндөө орох бололтой.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
