“ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГТОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ САЛБАР” уриалгыг дэвшүүлж байна

“ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГТОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ САЛБАР” уриалгыг дэвшүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас 2026 онд “Хүнлэг үйлчилгээ, Хүртээмжтэй тогтолцоо, Хариуцлагатай салбар” уриалгыг дэвшүүлж байна.

Зорилтот жилийн хүрээнд эрүүл мэндийн салбарт олон чухал шийдвэрүүд гарч бодит ажил болсон ба зарим томоохон төслүүд гараанаасаа гараад байна. Тухайлбал,

- Эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдын цалинг 75 хувь нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэр гарч өнөөдрийн байдлаар 30 хувь нэмэгдээд байна.

- Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв”-ийг байгуулж, Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний зөвлөл”-ийг сэргээн батлууллаа.

- Монгол Улсад 5-р зэрэглэлийн “Зүрх судасны үндэсний төв” байгуулах 34.9 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулав.

- Орхон аймаг дахь “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хойд бүс дэх Хавдрын оношилгоо эмчилгээний төв болголоо.

- Робот мэс заслын технологийг нэвтрүүлж, анхны мэс заслыг Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д амжилттай хийв.

- ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталж, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад 133 тэрбум төгрөгийн зузаатгал хийв.

- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэн “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх 2026-2030 оны арга хэмжээний төлөвлөгөө”-г Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Мөн уламжлалт анагаах ухааны үзлэг, эмчилгээг ЭМДҮЗ-ийн тогтоолд тусган санхүүжүүлдэг болголоо.

- Эмийн чанарын хяналтын Үндэсний Лавлагаа лабораторийн барилга угсралт, засвар шинэчлэлийн ажлыг дуусгаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Эрүүл мэндийн салбарын хөгжлийг тодорхойлох гол үзүүлэлт бол эх, хүүхдийн эрүүл мэнд, дундаж наслалт, нас баралт байдаг. 2014-2024 оны хооронд манай улсад нийт 189 мянган хүн нас барсан байна. 11 жилийн хугацаанд нас барсан нийт хүмүүсийн 71 хувь нь буюу 133,600 орчим нь эмнэлгээс гадуур нас баржээ. Үүний 54 хувь нь буюу 70 мянга орчим хүн яаралтай тусламжийг цаг алдахгүй, чанартай авсан бол амьд үлдэх боломжтой байсан гэдэг судалгааны дүгнэлт гараад байна.

Сэргийлэх боломжтой эмнэлгээс гадуур нас баралтын 80 хувийг осол, гэмтэл, хордлого, зүрхний шигдээс, харвалт гэсэн гурван шалтгаан эзэлж байгаа юм. Тиймээс зөвхөн энэ чиглэлд чадавх бэхжүүлж, тусламж, үйлчилгээг сайжруулахад нас баралтыг бууруулж, дундаж наслалтыг нэмэгдүүлж чадна.

Тэгвэл ирэх хоёр жилд Азийн хөгжлийн банкны 225 сая ам.долларын санхүүжилт бүхий “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхыг ахисан түвшинд хүргэж шинэчлэн бэхжүүлэх” төсөл Монгол орон даяар хэрэгжинэ. Төслийн үр дүнд яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чадамж бэхжиж, сэргийлж болох нас баралтыг бууруулан, аварч болох мянга мянган амь насыг аврах эрүүл мэндийн тогтолцоо бүрднэ.

Хоёр өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангаж, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэн, цаашдын үйл ажиллагааны бодлого чиглэлээ тодорхойлох ба хүртээмжтэй тогтолцоог бий болгохын тулд хариуцлагатай, удирдлагын манлайлалтай ажиллах шаардлагатайг уриалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

8 цаг 32 мин

Melania Trump 9 жилийн өмнө БНХАУ-д хийсэн айчлалд Gucci-гээр гоёж байсан бол энэ удаад айлчалд оролцсонгүй

11 цаг 35 мин

Төрийн өмчит үйлдвэрүүд дэх шинэ үеийн түрлэг: Б.Чагнаадорж VS Н.Цэрэнсамбуу

11 цаг 45 мин

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр хаагдана

14 цаг 5 мин

Өнөөдөр болох үйл явдлын тойм 

14 цаг 36 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 14 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд энджээ

Өчигдөр 10 цаг 01 мин

Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль болгож шинэчилнэ

Өчигдөр 09 цаг 49 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин: Нийслэлийн агаарын бохирдол энэ жил 35,4 хувиар буурсан

Уржигдар 09 цаг 32 мин

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Ноос, ноолуур, арьс ширний салбарын үндэсний үйлдвэрлэгчид 1800 мод тарилаа

2026-05-11

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

Ц.Дагвадорж 16 настай охиныг цахилгааны утсаар хоолойг нь боомилж амь насыг нь хөнөөжээ

Уржигдар 09 цаг 47 мин

34 настай залуу төмөр замын Амгалан өртөөний хашаанд ачаа буулгаж байх үедээ кранд дарагдаж амиа алджээ

Өчигдөр 11 цаг 00 мин

Ц.Цагаанцоож: Хүмүүс ядраад байна гэж ярьдаг. Би гайхаад байдаг юм. Хүн дургүй юмаа хийж байгаа бол ядарна. Хамгийн дуртай юмаа хий. Тэгвэл амжилт хүлээж байгаа. Чи хэзээ ч ядрахгүй!

15 цаг 14 мин

Танилц: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд томилогдох Б.Мөнхбат гэж хэн бэ

2026-05-08

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Н.Цэрэнсамбууг ажлаас нь чөлөөлж түүний оронд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга Б.Чагнаадоржийг томиллоо

Өчигдөр 12 цаг 29 мин

Дэлхийн алдартай Corporate Connections Global компани “Ханбогд кашимер”-ийн Ч.Ганцэцэгийг онцолжээ

Өчигдөр 16 цаг 32 мин

 П.Наранбаярын туслах М.Төртогтох Боловсролын зээлийн сангийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Уржигдар 10 цаг 54 мин

Бага насны хоёр хүүхэд Улаанбурхан өвчнөөр нас баржээ

2026-05-08

ФОТО ТҮҮХ: Гэнэтийн ослыг даван туулж, улс төрд гарч ирсэн Ж.Баясгалангийн түүх

2026-05-11

Прогноз: С.Баярцогт генсекээ авсан учир Х.Тэмүүжин бүлгийн даргаар томилогдох магадлал өндөр байна  

2026-05-11

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай анхдагч хууль батлагдлаа

2026-05-08

Зөвхөн угааж, самнасан ноолуур экспортод гаргах журам хэрэгжиж эхэлснээр ноолуурын үнэ тогтвортой өссөөр энэ онд 200 мянга давлаа

2026-05-11

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар сонгогдлоо

2026-05-11

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо

2026-05-11

“Тэрбум мод” сангийнхан 2030 онд 50 сая мод тарьж, ургуулна

2026-05-10

Ж.Энхбаяр: Энд онд үнийн өсөлт, инфляцын дарамттай нүүр тулна. Үүнийг даван туулахын тулд төсөв, мөнгөний бодлогыг ухаалаг зохицуулах хэрэгтэй

2026-05-08

"ХӨӨРХӨН ЗҮРХ" ТББ үйл ажиллагаагаа зогсооно

Сурталчилгаа