УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож тамгаа гардаж авлаа. Одоо түүнд Засгийн газраа эмхэлж, кабинетаа бүрдүүлэх том ажил үлдэж байна. Чуулганы хуралдаанд хэлэхдээ "Сайд бол суралцдаг ажил биш. Цог золбоотой, хурдтай, ачаалал даах чадвартай хүмүүсийг хүйс харгалзахгүй сайдаар уримаар байна" хэмээн хэлсэн түүний үг Засгийн газартаа залуу гишүүдийг түлхүү багтаана гэсэн утга ч байж мэдэх.

Юутай ч шинэ Ерөнхий сайд танхимаа хэрхэн бүрдүүлэх талаарх урьдчилсан прогнозыг тоймольё.

Тэргүүн Шадар сайд – Н.Номтойбаяр

Одоогийн Ж.Энхбаяр сайдын хариуцаж буй албан тушаал. Засаг дотроо ранкаараа дээгүүрт орно. Ерөнхий сайдаа орлох хэмжээний Шадар сайдын суудлыг засагт хамтрах Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярт өгөх нь бараг тодорхой болсон. Өмнө нь Н.Номтойбаяр хэд хэдэн удаа Г.Занданшатар л биш бол өөр Засагтай хамтрахад бэлэн гэж байсан удаатай.

Сангийн сайд-Г.Тэмүүлэн

Засгийн, улсын гол жасыг атгаж суугаа яам энэ удаад цус сэлбэх нь тодорхой болсон. Сангийн сайд Б.Жавхлангийн оронд Г.Тэмүүлэнг томилох магадлал өндөр байна. Г.Тэмүүлэнгийн тухайд засаг солигдох бүрт Сангийн сайдаас авахуулаад Ерөнхий сайдал хүртэл нэрээ дэвшүүлж, амбицтай өрсөлдөж ирсэн. Энэ удаад томилгоо авах нь бараг тодорхой болов уу.

Гадаад харилцааны сайд – Б.Батцэцэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “тамгатай” Б.Батцэцэг сайд Гадаад харилцааны сайдаар бараг л үлдэх байх гэсэн яриа саарал ордонд жиг жугхийж буй. Ер нь ч ажлын хувьд муу байсан түүх түүнд байхгүй. Харин ч гадаад харилцаа талдаа тун боломжийн ажиллаж буй. Гагцхүү олон удаа сайдаар улирч үлдлээ гэдэг л түүнд сөрөг оноо авч ирж магадгүй.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Г.Үүрийнтуяа

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аубакир ажиллаж байгаа билээ. Тэгвэл түүнийг Г.Үүрийнтуяагаар солино гэсэн “шум” бий. УИХ-ын гишүүн Г.Үүрийнтуяагийн хувьд Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчөөр томилогдоод удаагүй байгаа бөгөөд чухал местэнд буй ганц эмэгтэйгээ “шалдан” байлгаж болохгүй гэж ах намынхан үзжээ.

Зам, тээврийн сайд –Ж.Ганбаатар, Б.Дэлгэрсайхан

Улс төрийн хүрээнд Ж.Ганбаатарыг Зам, тээврийн сайдаар томилогдох магадлалтайг онцолж байна. Гурав дахь удаагаа сонгогдсон түүнд УИХ-ын даргын дэмжлэг хэр хэмжээнд байхаас шалтгаалж сайдаар ажиллах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ. Харин одоогийн сайд Б.Дэлгэрсайхан үлдэх талаар ярьж байгаа гэсэн мэдээллийг ч эх сурвалжууд өгч байгаа юм. Хэрвээ Б.Дэлгэрсайхан үлдэнэ гэж зүтгэвэл Ерөнхийлөгч гол асуудлыг нь шийдвэрлэнэ.

Боловсролын сайд-Л.Энх-амгалан, Эрчим хүчний сайд-Н.Найдалаа

Г.Занданшатарын Засгийн газарт Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрсдийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэдний оронд Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан, Эрчим хүчний сайдаар Н.Найдалаа нарын томилогоо хэвээр үлдэх аж.

Хууль зүйн сайд-Л.Мөнхбаатар

Н.Учралын засгийн газарт үлдэх нүүргүй нэг хүн бол Хууль зүйн сайд Б.Энхбаяр. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сэлэмний чинь ир болно хэмээн бадарч явсан тэрбээр Г.Занданшатарын Засгийн газарт багтаж авлигалын хэрэгт холбогдоод байгаа. Ноцтой мэдэгдлүүдийг хийдэг хэдий ч баримт нотолгоо гаргаж ирж, бодит хэрэг шийдвэрлэгдэж байсан удаа бараг үгүй. Тиймээс гурван засаг дамжиж Н.Учралыг налах нь түүнд бүр ичгүүртэй хэрэг болох тул түүнийг Хууль зүйн сайдаас чөлөөлөлж Л.Мөнхбаатарыг томилох сураг байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд – Э.Батшугар

Г.Занданшатарын Засгийн газрын нэр хүнд өндөртэй сайдуудын нэг бол Э.Батшугар. Тиймээс түүнийг сайдын суудлаас нь хөдөлгөхгүй байх. Тэрбээр өмнө нь Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Дээр нь нэмээд МАН-ын одоо байгаа гишүүд дундаас цахим бодлого, инновац гэдэг зүйлээ арай нэгг ойлгодог хоёр гишүүний нэг нь Э.Батшугар юм.

Эрүүл мэндийн сайд – Т.Мөнхсайхан / Ж.Чинбүрэн

Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан дахин томилогдох магадлал өндөр байна. Ерөнхийлөгчийн хүн гэгддэг түүнийг мөргөж унагах ганц хүн нь Ж.Чинбүрэн. Энэ томилгоонд УИХ дарга хэрхэн хандахаас бүх зүйл шалтгаалж шийдэгдэнэ.

М.Үүрийнтуяа

Мухардалд орсон Б.Энхбаярын эцсийн найдвар нь Б.Ганхуяг

35 мин

"Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөнийхөн жагсаал зохион байгуулна

1 цаг 16 мин

Б.Жаргалан: Туулын хурдны замыг анх аав санаачилж байсан нь үнэн. Аав бид хоёр Хатан Туулаа хамгаалъя хөдөлгөөнд нэгдэж байгаа

1 цаг 40 мин

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

1 цаг 58 мин

Г.Занданшатар АНУ-д Элчин сайдаар суух уу, Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх үү?

1 цаг 59 мин

Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана

16 цаг 8 мин

“ХҮНЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ, ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГТОЛЦОО, ХАРИУЦЛАГАТАЙ САЛБАР” уриалгыг дэвшүүлж байна

23 цаг 19 мин

НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өгчээ

23 цаг 50 мин

Жүжигчин Б.Одончимэг сор жүжигчдээр багаа бүрдүүлэн энэ хаврын дебют "Намайг дагуулаад яваач" драмын жүжиг тоглогдох тов хэдийнээ зарлагдсан

23 цаг 58 мин

Түлхүүрийн нүхээр: Э.Бат-Амгалан МАН-аа цээжээрээ хамгаалж нэгдүгээр ахад даацаа харууллаа

2026-03-28

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

2026-03-27

МАН-ын томчуудын “хундага тулгасан” уулзалтын цаана юу өрнөв

2026-03-27

ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн шуурхай хүргэлээ

2026-03-27

УИХ дахь Ардчилсан намын бүлэг 10:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ

2026-03-27

The Mongolz баг өнөөдөр "BLAST Open Rotterdam" тэмцээний плей-оффын тоглолтоо эхэлнэ

2026-03-27

Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг өнөөдөр нэгдсэн журмаар эхлүүлнэ

2026-03-27

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 10.00 цагт хуралдана

2026-03-27

ШҮҮХ: Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих үндэслэлгүй гэж үзлээ

2026-03-27

Хөшигний ард: УИХ-ын дарга Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайхан яригдаж байна

2026-03-26

НИТХ-ын дарга А.Баяр: Насанд хүрээгүй иргэн суррон унахыг бүрэн хориглоно

2026-03-26

МАН-ын томчуудын “хундага тулгасан” уулзалтын цаана юу өрнөв

2026-03-27

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Н.Учралын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ?

1 цаг 58 мин

Шинээр байгуулагдах засгийн газар дөрвөн дэд сайдтай ажиллана

16 цаг 8 мин

Нүүрсний хэргээр 5.9 жилийн ял сонссон Б.Ганхуягийг 6 сарын өмнө суллаж Л.Оюун-Эрдэнийн эсрэг “тавина”

2026-03-26

Хөшигний ард: УИХ-ын дарга Н.Учралын оронд Шадар сайд асан С.Амарсайхан яригдаж байна

2026-03-26

Д.Баясгалан: Би Б.Энхбаярыг амьдралдаа харж, уулзаж байгаагүй. 1.3 сая ам.долларын авлига өгсөн зүйл огт байхгүй

2026-03-24

ШҮҮХ: Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих үндэслэлгүй гэж үзлээ

2026-03-27

Иргэн Ч.Алтаннар: Төрийн байгууллагуудын уялдаа холбоо гэж огт байдаггүйг Туулын хурдны замын жишээгээр харж болно

2026-03-24

Монтенегрогийн үзэсгэлэнт Морака голын хавцлын дээгүүр сүндэрлэсэн хурдны зам

2026-03-26

Ардчилсан намыг дараагийн сонгуульд манлайлах дарга нар хэн нь хэн бэ?

2026-03-25

Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ш.Раднаасэд, Х.Баделхан нарыг боловсролын зээлийн сангийн зээлээ төлөхийг шаардаж байна

2026-03-25

Танилц: Аймгуудын шинээр сонгогдсон Ардчилсан намын дарга нар

2026-03-24

Нийслэлийн ЕБС-иудад төрийн далбаа мандуулах ёслолыг өнөөдөр нэгдсэн журмаар эхлүүлнэ

2026-03-27

“АПУ” ХХК-ийн сүүний үйлдвэрт гал гарчээ

2026-03-24

Сүрьеэгийн эрт илрүүлгийг хиймэл оюун ухаанд суурилсан дижитал рентген, молекул оношлогооны дэвшилтэт технологиор өргөжүүлнэ

2026-03-24

ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн шуурхай хүргэлээ

2026-03-27

The Mongolz баг өнөөдөр "BLAST Open Rotterdam" тэмцээний плей-оффын тоглолтоо эхэлнэ

2026-03-27

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах “МӨНГӨН МОД” ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд болно

2026-03-25

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтийн санал иржээ

2026-03-27

Мухардалд орсон Б.Энхбаярын эцсийн найдвар нь Б.Ганхуяг

35 мин

Сурталчилгаа