Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нүүрсний хулгайчдын жагсаалтыг өвөртөлж яваа Б.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт /2026.03.26/ суллагдсан. “Бодь” группээс 1,3 сая ам.долларыг бэлнээр авсан гэх авлигалын хэрэг дээрээ мухардалд орсон Б.Энхбаяр түүнийг зургаан сарын өмнө хорих ангиас суллаж байгаа нь энэ.
Учир нь Б.Ганхуяг шиг Л.Оюун-Эрдэнийг зуусан хүн байхгүй. Тахир соёотод талбайн туслах хийж байхдаа тэрээр хорслоо хэрхэн тайлахаа бодож тунгааж, төлөвлөсөн нь мэдээж. Түүнтэй нэгдэх бас нэг хүн бий. Тэр бол нэгэн цагт төв талбайд “Шударга тав” нэрээр алхаа нийлэн явсан С.Аюурсайхан. Одоо эдгээр хүмүүс нүүрсний хулгайчдыг толгой дараалан зарлахыг олон нийт хүлээж байна.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн хэргийг эргэн сануулбал, "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтанд хахууль өгч, ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд болон хэрэгжүүлэхийн тулд бусдаас их хэмжээний хахууль авч, олсон эд хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгө угаасан" хэмээх үндэслэлээр шүүсэн.
Улмаар анхан шатны шүүхээс 5.9 жилийн хорих ял оноосон. Харин Давж заалдах шатны шүүхээс биеэр эдлэх ялыг 3.9 жил болгон 2 жилээр бууруулах, нийтийн албанд томилогдох эрхийг 7 жил хассан байсныг 5 жил болгон тус тус бууруулсан. Шүүх түүний 9.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгосон байдаг.
Хамгийн анх 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө эхнэр болон эгчийнхээ хамтаар саатуулагдаж байв. Тэгэхээр биеэр эдлэх 3 жил есөн сарын хугацаа нь ойролцоогоор 2026 оны есдүгээр сард дуусна гэсэн үг. Гэтэл зургаан сарын өмнө суллагдсан нь чухамдаа улс төрийн тохироо хийснийг харуулж байгаа юм.
М.Үүрийнтуяа
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
