Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Монголын Оюутны Сагсан Бөмбөгийн Лигийн 2025–2026 оны улирал бүтэн 6 сарын турш амжилттай зохион байгуулагдаж, оюутан залуусын ур чадвар, хүсэл тэмүүлэл, багийн нэгдлийг сорьсон өрсөлдөөн дундаас финалын шатанд шалгарсан шилдэг багууд тодорлоо.
Энэ удаагийн улиралд нийт 23 их, дээд сургуулийн 39 багийн 1000 гаруй тамирчин оролцсон бөгөөд финалын шатанд 5 сургуулийн 6 баг аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан байна.
Финалын шат нь зөвхөн аваргыг тодруулах бус, олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг нээж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, эрэгтэй дивизион-1-ийн аваргаар шалгарсан баг Монгол Улсаа төлөөлөн Азийн их сургуулиудын оюутны аваргуудын лиг (AUBL)-д оролцох эрхтэй болж, олон улсын тавцанд өрсөлдөх боломжийг бүрдүүлнэ.
Тус лигийн финалын тоглолтууд 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Монголын хамгийн том спортын ордон болох M BANK Arena-д зохион байгуулагдана.
Энэ улирлын топууд эрэгтэй МУИС шигшээ баг 2003 оноос хойш нийт 12 удаа финалд шалгарч, 5 удаа аварга авч байсан. СЭЗИС шигшээ багийн хувьд өнгөрсөн улиралд хүрэл медаль хүртсэн ба энэ жил түүхэндээ анх удаа Финалд шалгарч байгаа юм. Өнгөрсөн улирлалд шигшээ 8-д хоорондоо таарч СЭЗИС 2:1 харьцаагаар хожил байгуулж FINAL 4-т шалгарч байсан.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
