Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэд бүтцэд бүрэн холбогдоогүй гэр хорооллын бүсийн сургуулиудын ашиглалтын зардлыг бууруулахад чиглэсэн "Нартай сургууль" төслийг 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр тус сургууль нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа шийдсэн дүүргийн хоёр дахь жишиг сургууль болж байна. Ерөнхий боловсролын 61-р сургууль нь 974 гаруй сурагчтай төвийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй учраас өнгөрсөн хугацаанд цахилгаан болон хийн түлш ашиглан дулаанаа шийдэж иржээ. Үүний улмаас өвлийн улиралд зөвхөн цахилгааны зардалд л гэхэд 13–15 сая төгрөг зарцуулдаг байна. Энэ нь зөвхөн 61-р сургуулийн асуудал биш бөгөөд дэд бүтцэд холбогдоогүй гэр хорооллын бүсийн олон сургууль, цэцэрлэг мөн адил ийм нөхцөлд үйл ажиллагаагаа явуулж буй.

Иймд үр ашиггүй урсгал зардлыг бууруулах, хэмнэх зорилгоор Чингэлтэй дүүрэг “Энх Орчлон Хөгжил” ТББ болон "Prime Solar" компанитай хамтран ᠌”Нартай сургууль төслийг эхлүүлж байна. Төслийн хүрээнд нийт 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны системийг нэвтрүүлж, дэд бүтцэд холбогдох хугацааг хүлээлгүйгээр одоогийн урсгал зардлыг бууруулахад чиглэх юм. Тухайлбал, тус дүүргийн хэмжээнд л гэхэд төрийн өмчит сургууль цэцэрлэгийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд 8-9 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Иймээс төслөөр дамжуулан ашиглалтын зардлыг бууруулж, хэмнэсэн төсвөөр сургууль цэцэрлэгт чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.

Төслийн гүйцэтгэгчээр "Prime Solar" компани хөнгөлөлттэй лизингийн үнээр нарны хавтан суурилуулах, систем холболтын ажлыг хийж гүйцэтгэх юм. Өөрөөр хэлбэл сургуулийн одоогийн цахилгааны зардлыг 4 жилийн турш төслийн төлбөрт шилжүүлнэ. Гэрээний хугацаа дуусахад 40 кВт нар, 20 кВт.ц батарей хосолсон нарны систем 100 хувь дүүргийн өмч болж үлдэнэ. Өнгөрсөн оны 12 дугаар сард нарны системд шилжсэн 49-р сургуулийн хувьд сүүлийн 3 сарын хугацаанд цахилгааны хэрэглээнийхээ гуравны нэгийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж, урсгал зардал хоёр дахин буурсан үзүүлэлттэй байна.49, 61-р сургуулиас эхэлсэн энэхүү төсөл амжилттай загвар болж хэрэгжвэл дүүргийн бусад боловсролын байгууллагуудад нэвтрүүлэх боломжтойг төслийг санаачлагчдын зүгээс онцолж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
