Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн цахим хуудасдаа Туулын хурдны замтай холбоотой худал мэдээллийг няцааж, хуулийн байгууллагад хандах тухай мэдэгдлээ.
Тэрбээр “Иргэн Ганцогийн Уянга нь өөрийн /Hariad Uyanga/ сошиал сувгаар дамжуулан "Туулын хурдны зам" болон нийслэлийн бусад томоохон төслүүдийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээллийг удаа дараа зорилготойгоор тарааж байна. Г.Уянга нь "Даваадалай" болон холбогдох төслүүдийг хувийн ашиг сонирхлоор хэрэгжүүлж, мөнгө идэж байна гэх утга бүхий гүтгэлгийг олон нийтэд түгээж байгаа нь хувь хүний болон байгууллагын нэр хүндэд бүдүүлэг халдсан үйлдэл юм.
Иргэн Г.Уянга нь төслүүдэд шалгарсан компаниудын мэдээллийг мушгин гуйвуулж байгаа бөгөөд бодит байдал дээр дараах компаниуд хууль ёсны дагуу шалгарч, ажил гүйцэтгэж байна” гэлээ.
Мөн тэрбээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй зарим төслийн мэдээлжээ.
Метроны төсөл: Зөвлөх үйлчилгээ болон ТЭЗҮ-г БНСУ-ын "DOHWA ENGINEERING CO., LTD" шалгарч гүйцэтгэж байна. (Эх сурвалж: tender.gov.mn)
1-р тойрог зам төсөл: ТЭЗҮ-г Хятад улсын "CSCEC AECOM CONSULTANTS CO., LTD" шалгарч гүйцэтгэсэн. (Эх сурвалж: opendataLab.mn)
1-р тойрог зам төслийн гүйцэтгэгч: Олон улсын нээлттэй тендерт "China first highway engineering company limited", "Shandong Luqiao Group Co., Ltd", "China Railway 16th Bureau Group Co., Ltd" (Эх сурвалж: tender.gov.mn) зэрэг компаниуд материалаа ирүүлсэн байна.
Эдгээр компаниуд болон тэдгээрийн хэрэгжүүлж буй төслүүд нь нээлттэй сонгон шалгаруулалт, олон улсын аудитын хяналт дор явагдаж байгаа бөгөөд хувь хүний хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье гэжээ.
Түүнчлэн хуулийн хариуцлага Бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, баримтгүй мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээх нь Монгол Улсын Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж буй үйлдэл юм. Иймд энэхүү асуудлаар Дүүргийн цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, нэр төрөө сэргээлгэх, худал мэдээлэл түгээсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх болно гэдгээ мэдэгдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
