Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Жил бүр дэлхийн театрын өдрийг угтан дэлхийн сонгодог зохиолыг тайзнаа амилуулдаг найруулагч М.Батболд дахин шинэ салхи үлээх нь. Тэрбээр энэ удаад “1984” романаас сэдэвлэсэн постдрам жүжгийг тайзнаа амилуулж буй.
Уг жүжигт МУГЖ С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нарыг сонгосон нь үзэгчдэд хүлээлт үүсгэж эхэлсэн. Драмын тайзыг хамтдаа эзэгнэж явсан тэд 18 жилийн дараа нэг тайзнаа гарч байгаа нь энэ юм. Дэлхийн театрын өдөр, урин хавартай учран золгодог “Орфей” театрын энэ удаагийн жүжиг нийгэм, цаг үеийн том толь, том тэсрэлт болох биз ээ. "1984" постдрам жүжиг өнөөдрөөс эхлэн 4-р сарын 15-ныг хүртэл тоглох юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
