Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Үнэн үү” ток шоугаар олонд танигдсан Р.Нямбаяр буюу Нба шооч, funny байдлаа өөрийн донжоо болгосноор телевизийн салбарт эрхгүй ялгардаг. ФМ-ийн хөтлөгчөөс карьераа эхлүүлж байсан тэрээр олон жил хөтлөгчийн ажлаасаа завсарлага авсны эцэст “Family Feud” шоу нэвтрүүлгээр comeback хийсэн. Харин “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны панелистаар оролцож бас нэгэн давуу талаа харуулж байна.

Нэвтрүүлгийн залуу оролцогчдын хэн нь хэн бэ гэдгийг Нба ганц хараад л мэдчихдэг гэвэл буруудахгүй. Тэдний хэлж буй үгс, үйлдлийг хараад болох үйл явдлыг яв цав урьдчилж хэлнэ. Яг л зөнч шиг. Ердөө амьдралдаа олсон туршлага, мэдлэгтээ тулгуурлан дүгнэлт хийж байгаа нь тэр. Ихээхэн залуудаа гэр бүл зохиосон түүний тухайд гучаад насандаа мисс Б.Ганболорт сэтгэл алдарч, чамгүй хугацаанд гэр бүлээс гадуурх романс үүсгэж явсан түүхтэй. Гэвч эцсийн бүлэгт эхнэр, хүүхдүүдээ сонгосон. Сүүлд элгээ солиулсан гээд эр хүний хувьд юм юм үзэж яваа толгой. Энэ бүхэн угийн хэрсүү, мэдрэмжтэй байдалтай нь хосолж маш сайн панелист Р.Нямбаярыг бүтээж буй биз ээ. Шоуны үеэр оролцогч залуусын юу мэдэрч байгаа, юу нь болохгүй байгааг тун бодитой анзаарч, бодиттой дүгнэлт өгч чадаж буй нь шоуг үзэж буй үзэгчдэд ч үнэт зөвлөгөө болон очиж Нбагийн ялгарлыг харуулж байна.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
