Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Асашёорюү Д.Дагвадорж хавдраар өвчилсөн тухайгаа цахим хуудастаа бичжээ. Тодруулбал,
"...Амжилттай даваад гарна гэж найдаж байна. Хавдар. Ямар нь гэдгээс..." хэмээн бичсэн байна. Японы сумогоос зодог тайлж, эх орондоо ирээд 10 гаруй жилийг өнгөрөөсөн тэрбээр ах, андуудыгаа дагаж улс төрд шургалсан. Төрсөн ах нь МАН-ын үнэнч гишүүн байхад Аса аварга Женког дагасаар бие хамгаалагч, баруун гар нь болсон. Энэ жил түүнийг сонгуульд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий. Циркийн эзэмшлээс болж, сав л хийвэл олонд баалуулдаг тэрбээр сонгуульд Женкогийн шахалтаар орж ирж байгаа ч гэх. Ингэхдээ 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойрог, аав, ээжийнхээ нутагт хүч үзнэ гэнэ. Гэвч Аса аварга сонгуульд нэр дэвшихээ үгүйсгэж, цахим хуудастаа "Үхсэн ацны чинь улстөр бэ. Намайг зүгээр тайван орхи" гэсэн пост оруулсан байдаг.
Магад хавдраар өвчилснөө мэдээд сонгуулиас нэрээ татахаар шийдсэн байж мэднэ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
