Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Энэ чинь сонсгол болохоос шүүх хурал биш, өөрөө шүүгч биш гээд хэлчихмээр санагдаад хэл загатнаад байх юмаа, эрхэм сайдтанд. Ингэхэд Б.Энхбаярын сорчилж дээрэлхсэн хүмүүс нь үсгийн дарааллаар юм биш үү? Ш.Адьшаа, А.Адъяасүрэн үсгийн дарааллаараа гөвүүллээ. Ш.Адьшаа руу дайрч байгаа нь С.Бямбацогтын захиалга гэж хардаж байгаа хүмүүс байна. Ховдын тендэр төслийг атгадаг С.Бямбацогтын Төрийн нарийн нь байсан эртний сайхан түүх тэдэнд бий.
Ш.Адьшаа компаниа зарсан гээд байхад ингэж чичлэх ямар ч учир жанцантай юм. Ардчилсан намын ганц гялайж гялтайж байгаа эмэгтэй гишүүн А.Адъяасүрэнг яагаад хөмхийндөө зуусныг тэр өөрөө л мэдэх биз. Ганц эмэгтэйг бүлтэлзүүлээд асуудгаа л асууж нөгөөх нь хариулдгаа л хариулж байна. Ёстой нөгөө улс төрд орохоос өмнө хэн ч таньдаггүй байсан, одоо ингээд дайрч байна гэдэг ортой ч юм шиг. Пээдгэр юм аа, шинэ сайдтан, базарваань. Сонгуулийн өмнө өстэй хүмүүсээ бууддаг индэр ийм буюу. Дарангуйллыг зөвхөн намхан эрчүүд хийдэггүй юм байна. Яхир, янхигар эрчүүдээс болгоомжилцгооё та минь.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
