Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
"Авьяаслаг монголчууд" шоугаар олны хайрыг татаж, хэрсүү, авьяастай, хөөрхөн охиноор олонд танигдаж байсан Б.Ихэрсувд "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоу нэвтрүүлгийн акул оролцогчдын нэг. Хэн нэгэнтэй романс үүсгээгүй ч хайраа олохоор хичээж яваа Ихэрээгийн араас экс наййз залуу нь гомдол мэдүүлсээр.
Учир нь Б.Ихэрсувд экс найз залуутайгаа 6 жил үерхжээ. Тэдний үерхэл магад нэвтрүүлэг эхлэхээс өмнө дуусгавар болсон бололтой. Түүний экс Ц.Амирлан өөрийн цахим хуудастаа Ихэрээгийн талаар "Олон залуутай ингэмээр байсан болохоор надаас салсан байх даа.", "Зургаан жилийн үерхлээсээ утга учиргүй нэг өдөр хаягдахаар хүн юу мэдрэх бол”, "Түүнээс бусдад нь стилл хайртай. Хөөрхөн хоёр дүү маань, аав ээж нь. Бүхнийг мартъя даа" гэж бичэн гэр бүлээрээ авахуулсан зураг нь олны анхаарлыг татав. Б.Ихэрсувд багаасаа од болсон, шаггүй олны танил бүсгүй. Аса аваргын анхны гэргий Г.Тамирын үеэл гэдгээр нь хүмүүс түүнийг андахгүй мэднэ. Гэвч Америкт боловсрол эзэмшиж, амьд хөгжмийн хамтлагт бөмбөрчин хийдэг экс найз залууд нь Б.Ихэрсувдын шоунд оролцсон явдал таалагдаагүй бололтой.





Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
