Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Японы сумогоос зодог тайлж, эх орондоо ирээд 10 гаруй жилийг өнгөрөөсөн Аса аварга саяан хавдраар өвчилсөн талаараа цаим хуудастаа бичиж байв. Тэгвэл өчигдөр хагалгаандаа орж, амжилттай болсон талаараа хуваалцжээ. Тухайлбал "Бүх зүйл бүрэн. Та бүхэндээ баярлалаа. Ирж яваа цагийн нар ямар үзэсгэлэнтэй вэ. Ер бусын гайхалтай" гэжээ.
Мөн удалгүй өөрийн эзэмшлийн циркийн талаар ам нээж "Хүн даах чинээгээрээ ачаа үүрдэг юм гэсэн. Хийх ажил их байна. 2024.07.07-нд түүхт 80 жилийн ойгоо монголчууд нөхөж тэмдэглэнэ. Монголын цирк мандан бадраг" хэмээн бичсэн байна. Улсын циркийг хувьдаа авсан нь олон жил шүүмжлэл дагуулсан. Саяхан хүртэл олон жилийн түүхтэй циркийг нурааж, суурин дээр нь өөр барилга барих нь хэмээн хэл ам дагуулаад байсан бол дотроо засвар хийж байгаа талаар дурдаж байв. Тэгвэл хагалгаагаа амжилттай даван гарсан аварга Д.Дагвадорж ирэх долдугаар сарын 7-нд циркийн нээлтийг хийхээр болжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
