Халуун сэдэв: Гашуунаар унасан Л.Оюун-Эрдэнийн эргэн ирэлт!
МАК групп “Аян Залаат” нэртэй, хоног нь 3-27 сая төгрөгийн үнэтэй дээд зэрэглэлийн зочид буудал, резортоо албан ёсоор нээлээ
МАН-ын даргад өрсөлдөхөө зарласан Д.Амарбаясгалан “том ах” нараа муулсан уу?
Үл хөдлөх хөрөнгө зуучлалыг атгадаг, 30 саяар нэг влогоо үнэлдэг, биедээ байр машин “угладаг” зартай баян бүсгүй бол А.Урангоо. Аль арван жилийн өмнө “твитерийн хатан” гэдгээр олонд танигдаж байсан тэрээр “Ариун” брэнд, “Хөгжил трейд”-ийн өв залгамжлагч. Харин өөрийнх нь босгосон бизнес бол өөрийн нэрээр үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани UA properties. Тэрээр өөрийгөө Монголын хамгийн үнэтэй нөлөөлөгч гэдэг. 10 минутын влогоо 30 саяар үнэлж байсан нь одоогоос гурван жилийн өмнөх хэрэг. Магад энэ ханш нь одоо дабльдсан биз.
Брэнд эгнүүлж, гоёж гоодсон ганган зураг, бичлэгүүдээ мэргэжлийн өндөр түвшинд хийж сошиалд шахан өөрийгөө рекламддаг бүсгүй сонгуулийн шуугиантай давхцан “Хатагтай Урангоо” төсөл гэх кино шахуу нүсэр ажил эхлүүлжээ. Сонгуулийн өмнө баргийн мэргэжлийн хүний хийхгүйг мөнгөөр зодож, лаг реклам, зураг шахаж байгаа нь чухам юуных вэ. Урангоо л хариулах байх даа.
Copyrights © 2025 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS