Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Японы сумогоос зодог тайлж, эх орондоо ирсэн даруйдаа улс төрд шургалсан Аса аваргыг энэ жилийн сонгуульд хангайн бүсээс нэр дэвшихээр яригдаж буй гэх. Саяхан хавдартай болсноо зарлаж, төд удалгүй хагалгаанд орсон тэрээр хагалгаа нь амжилттай болсон талаар нүүр номдоо хуваалцлаа. Олон жилийн турш хэл ам дагуулсан циркийн тухай ам нээж, шинээр засварласан циркийн нээлтийг ирэх долдугаар сарын 7-нд нээнэ гэдгээ ч зарлав.
Хагалгаанаас гарсан даруйдаа циркээ ярьсан нь түүнийг удахгүй сонгуульд нэр дэвшихээр боллоо гээд гараад ирэх вий хэмээн олон нийт хардахад хүргэж байна. Ах дүүсээрээ улс төрийн донтой, улсаас авлагатай юм шиг байдаг Д.Долгорсүрэн зааны хөвгүүдийн нэг шүү дээ, өвчнөөрөө далимдуулаад, монголчуудаа уяраагаад гараад ирж мэднэ шүү. Сэрэмжтэй л байцгаая.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
