Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Ц.Түвшинтөгс 2023 оны долдугаар сард ДБЭТ-ын захирлын ажлаа өгч, түүний оронд Б.Сарантуяаг түр томилсон. Тус театрын уран бүтээлчид театрын дарга Ц.Төвшинтөгсийг ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайдад гаргасан байдаг. Өдгөө 80 жилийн түүхтэй 280 орчим мэргэжлийн уран бүтээлчтэй сонгодог урлагийн театрын уран бүтээлчид цалин бага, ажиллах хүний нөөцгүй болсон тухайгаа ярьж байв.
Шинэхэн захирал Б.Сарантуяагийн тухайд Уран зургийн галерейн даргын албыг хашиж байхдаа ДБЭТ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан ч өдгөө “жинхлээд” буй.
Тэрээр эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д давхар суралцсан байна. 2001 оноос Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд Хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад Галлерейн захирлаар дэвшсэн аж. Мэргэжлийн урлагийн томоохон хоёр байгууллагыг дамнан толгойлж буй тэрбээр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагийн төрсөн дүү Б.Мөнхбатын эхнэр. Энэ сэжмээрээ Дуурийн захирлаар томлогдсон гэгддэг ч өөрсдөө үгүйсгэдэг.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
