Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
Загварын ертөнцийнхөн дунд хамгийн тохитой, томоотой моделиудын нэгээр нэрлэгддэг загвар өмсөгч Н.Ану манай дуранд өртөв. ШУТИС-ийн УТДС-ийг төгссөн тэрбээр 2011 онд “Face of Mongolia” наадмыг шилдэг модель, 2013 онд “Miss Mongolia” тэмцээний тэргүүн миссээр шалгаран, “Miss international” тэмцээнд амжилттай оролцож байв. Түүнчлэн 2015 онд Азийн супер модель, “Super model international” наадмын шилдэг фото моделиор шалгарч байлаа.
Хамгийн сүүлд гэхэд л оны өмнөхөн зохион байгуулсан “Гоёл-2024” шилдэг загвар өмсөгчөөр тодорсон юм. Усанд сэлэх, шүлэг бичих, аялах дуртай Н.Ану дэлгэцийн уран бүтээлд ч өөрийгөө сориод амжсан. Тодруулбал, Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолч Мар Ташимович Байджиевийн "Дуэль" зохиолыг албан ёсны эрхтэйгээр авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээхэд Н.Ану гол дүрд нь жүжигчин Г.Дөлгөөн-Аюуштай хамтран тоглосон юм. Хамгийн чанартай брэндүүдийн л нүүр царайгаар сонгон ажилладаг тэрбээр өдгөө хүний сайн гэргий, хоёр хөөрхөн хүүхдийн ээж.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
