Мисс, зураач Ө.Буянхишиг “Scottsdale Ferrari Art Week 2026”-д оролцох анхны монгол уран бүтээлч болжээ
Зураглал: УИХ-ын дарга асан Д.Амарбаясгаланг намаасаа хөөж, Л.Оюун-Эрдэнийг Т.Аюурсайханаар зайлуулах барабарис төлөвлөгөө
Б.Болор-Эрдэнэ: Ардын намыг үүсгэн байгуулсан шашин соёл, бичиг номын сэхээтнүүдийн сүнсийг дуудах ажил хиймээр байна
“Мөнхийн болор” хиамны үйлдвэрийн эзний охин өөрөө хоол хийх хоббигоороо бизнесийн талбарт нүцгэлж ч нэг, идэж ч нэг, мачийж л явна. Монголоор дүүрэн мисс, мисс мөртлөө босс, бийлэгжүү охид байхад тэр дундаас ялгарна гэдэг амаргүй даваа, угаасаа. Хоол хийж ходоодоор нь татан дагагчаа өсгөдөг хүн олон ч өөрөө гахай нохой шиг иддэг нь ховор. “Болор катеринг”-ийн Болороо “Гоёл-2024” наадмаар фото модель болсон. Хоол хийдэг, өөхтэй хавирга огтолчихдог, бүтэн толгой суурин дээр нь идчихдэг сайхан хүүхэн гэж хүмүүс түүнд талтай байдаг юм шиг.

Аав нь хиамны үйлдвэртэй бол охин катерингаар бизнес хийж гэр бүлийнхээ бизнесийг өргөжүүлсэн гэж байгаа. Бас болоогүй гитардаж дуулна, тэрийгээ клип болгоод амжсан. Нас хэлэлцбэл загварын тайзнаа үзэлцэх нас нь биш ч гэсэн сошиал хичээл зүтгэлийнхээ ачаар загварынхан дундаа оройхон гараад ширүүхэн дайрлаа байна Гэхдээ идээд идээд таргалдаггүй, юм юм элдэвтэй бүсгүй гэж магтуулах хэр сайн сонголт бол. Болороо од болох гэж үнэндээ л хичээж байна, боломжоороо дэмжээрэй манайхаан.



Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
