"Арвагар хээр" адууны баярыг цуцаллаа
Арвайхээр сумын зэргэлдээ сумдад мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарч, тархалт өндөр байгаатай холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 18,19,20-ны өдрүүдэд Арвайн талд зохион байгуулахаар төлөвлөсөн "Арвагар хээр - Адууны баяр"-ын үйл ажиллагааг Арвайхээр сумын Онцгой комиссын шийдвэрээр цуцаллаа.
Шүлхий өвчин нь хүн, тээврийн хэрэгсэл, малын туурай болон халдвар тээгч эд зүйлээр дамжин хурдан тархах эрсдэлтэй байдаг. Иймээс Арвайхээр сумын онцгой комисс өнөөдөр /2026.06.30/ хуралдаж мал сүргийн эрүүл мэнд, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйл ажиллагааг цуцалж, малчид иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг өгч ажиллахаар болов
Эх сурвалж: Арвайхээр сумын ЗДТГ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.