“Playtime” хөгжмийн наадмын үеэр цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагийн хяналт тавина

“Playtime” хөгжмийн наадмын үеэр цагдаагийн байгууллагын албан хаагчид  24 цагийн хяналт тавина

Өнөөдөр буюу долоодугаар сарын 2-нд “Playtime” хөгжмийн фестиваль эхэлнэ.Тус фестивалийг зорин ирэгсдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн Цагдаагийн Алба, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс 24 цагийн хяналт тавихаар болсон байна.

Мөн зохион байгуулагч байгууллагад иргэдээс ирүүлсэн гомдол, санал хүсэлтэд тулгуурлан Цагдаагийн Ерөнхий Газраас аюулгүй байдлыг хангах, харуул, хамгаалалт, зохион байгуулалтыг өндөр түвшинд байлгахад анхаарахыг зөвлөж, мэдэгдэл хүргүүлжээ.

“Playtime” хөгжмийн фестиваль нь гурван өдрийн турш болох учраас иргэд хол замд шөнө оройн цагаар аль болох зорчихгүй байх, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.