“Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлд Төрийн шагнал хүртээнэ

“Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээлд Төрийн шагнал хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар “Монгол орны ундны усан дахь уран” нэгэн сэдэвт хамтын бүтээл Төрийн шагнал хүртээхээр болжээ. 

Төрийн шагналд Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгээс нэр дэвшүүлсэн Монгол Улсын гавьяат багш, физик-математикийн шинжлэх ухааны доктор, профессор, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Х.Цоохүү, МУИС-ийн Химийн тэнхимийн эрхлэгч, химийн ухааны доктор, профессор О.Болормаа, Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухаан, технологийн паркийн гүйцэтгэх захирал, физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр нарын хамтын бүтээл нэр дэвшиж ийнхүү төрийн дээд шагнал хүртэхээр болсон байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.