Зүүдний ертөнцийн зураач
Уран зургийн ертөнцөд бодит байдлыг зүгээр л хуулбарлах бус, зүрх сэтгэлийн гүн дэх мөрөөдөл, дурсамжтайгаа сүлж‚ тод өнгөөр амилуулсан нэгэн бол Марк Шагал юм.

Тэр бол зөвхөн зураач бус, 20-р зууны урлагийн ертөнцийг өнгө, дүрслэлээрээ чимсэн " шидэт үлгэрч" билээ. Тэрээр 1887 онд Оросын эзэнт гүрний Витебск хотод еврей гэр бүлд мэндэлжээ. Түүний бүтээлүүдэд ч ардын үлгэр‚ тосгоны амьдралын дурсамж гүн гүнзгий шингэсэн байдаг.

Түүний уран бүтээлийн ид үе Парис хотод өрнөж, кубизм, фовизмын урсгалуудтай хоршин өөрийн гэсэн "Шагалын ертөнц"-ийг буй болгожээ Харин Швейцарь улс бол түүний уран бүтээлийн сүүлийн бүлэг, тогтуун их амар амгалангийнх нь орон байв. Цюрих хотын сүрлэг барилгуудын витраж цонхнууд нь Шагал гэх их зураачийн хувь тавилангийн талаарх гүн философийг илтгэх эх дүрүүд болон үлджээ.

Бэлтгэсэн Д.Энх-Амгалан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.