Танилц: Амбулаторын тусламж, үйлчилгээний шинэ зохицуулалт

Танилц: Амбулаторын тусламж, үйлчилгээний шинэ зохицуулалт
Амбулаторийн цогц тусламж, үйлчилгээ болон амбулаторийн үзлэгийг лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас хоёр дахь удаагаа шатлал алгасан авах тохиолдолд:
• Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын цахим шилжүүлэгтэй бол хамтын төлбөргүй;
• Цахим шилжүүлэг аваагүй бол 20,000 төгрөгийн хамтын төлбөр төлөх зохицуулалт хэрэгжинэ.
 
a5a216b6abfb41e7b8cba41d1694576e
✅
Харин дараах тусламж, үйлчилгээг өмнөхийн адил цахим шилжүүлэггүйгээр шууд авах боломжтой. Үүнд: хавдар, халдварт өвчин, шүд, амны хөндий, чих, хамар, хоолой, арьс, харшил, нүд, сэтгэц, зан үйлийн эмгэг, осол гэмтэл, мэс засал, диализ, уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, архаг өвчний хяналтын үзлэг, мэс заслын боолт, амбулаториор хийх оношилгоо, ажилбар зэрэг тусламж, үйлчилгээ багтаж байна.
👨‍👩‍👧
👨‍👩‍👧
Мөн шинэ зохицуулалтаар:
 
2617c88d4fa04110933acc00ba7e6a76
• Жирэмсний хяналтад анх удаа үзүүлэхэд цахим шилжүүлэг шаардлагатай бөгөөд дараагийн үзлэгүүдэд шаардахгүй.
• 0–18 насны хүүхэд бүх төрлийн тусламж, үйлчилгээг цахим шилжүүлэггүйгээр авах боломжтой.
🆕
🆕
Энэхүү шинэчлэлээр шууд үйлчилгээ авах боломжтой амбулаторийн тусламж, үйлчилгээний хүрээг өргөжүүлж, жирэмсэн эх, хүүхдэд зориулсан илүү уян хатан зохицуулалтыг тусгасан юм. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас иргэн, даатгуулагчдад үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, шуурхай болгох зорилгоор боломжит цахим шийдэл, зохицуулалтуудыг үе шаттайгаар нэвтрүүлж, тасралтгүй ажиллаж байна.
📢
📢
Эрүүл мэндийн байгууллагуудад:
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу эрүүл мэндийн даатгалтай холбоотой хууль, эрх зүйн өөрчлөлт, даатгалаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ болон төлбөрийн талаарх шинэчлэгдсэн мэдээллийг иргэн, даатгуулагчдад тухай бүр үнэн зөв, ойлгомжтой хүргэн ажиллахыг хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.