Кино урлагт томоохон байр суурь эзэлж буй дөрвөн жүжигчин дэлгэцийн бүтээлд хамт тоглоно

Кино урлагт томоохон байр суурь эзэлж буй дөрвөн жүжигчин дэлгэцийн бүтээлд хамт тоглоно
Нэгэн цагт Улсын драмын эрдмийн театрын тайзнаа хамтран уран бүтээл туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүртэж явсан дөрвөн жүжигчин энэ удаад нэгэн дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглохоор болжээ
Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж, ур чадвараараа ялгарч буй Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин С.Ариунбямба, Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд, МУСТА Г.Эрхэмбаяр нар “Хан хуур” пикчерсийн шинэ уран бүтээлд нэгдэн ажиллаж байна.
Тэд өмнө нь театрын тайзнаа хамтран тоглож байсан ч дэлгэцийн бүрэн хэмжээний нэг уран бүтээлд ийнхүү дөрвүүлээ зэрэгцэн дүр бүтээж буй нь анхны тохиолдол ажээ
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.