Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг хүргэж байна

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарийг хүргэж байна

Баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу нийтийн тээврийн Хүй7:1 "Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг", Хүй7:2 "МУБИС-Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ. Эдгээр чиглэлийн автобусууд 06.30-00.00 цагийн хооронд үйлчилгээнд явах ажээ. Хүй долоон худаг руу очих нийтийн тээврийн автобус Улаанбаатар зочид буудлын зүүн тал болон Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын зогсоолоос явна. 

Долоодугаар сарын 10-12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах арга хэмжээний үеэр Дүнжингарав, Мишээл Сити зогсоолоос богино эргэлтийн БЭ: 1, БЭ: 2 чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав, Мишээл Сити зогсоолд бусад бүх чиглэлийн автобус зогсох тул богино эргэлтийн автобусаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү хүрэх боломжтой.

Энэхүү хоёр чиглэлд явах автобус нь дайран өнгөрөх бүх зогсоолд зогсох ажээ

 

8ddc7ac41bf141a08927b78af8cbde04

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.