Д.Цолмон: Улсын төсөвт үйлдвэрийн газрууд төрөөс жилд 153 тэрбум төгрөгийн татаас авдаг
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ дэд дарга Д.Цолмон мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийн тухай хэлэлцэж баталлаа. Төрийн өмчийн шинэчлэлийн бодлогын хүрээнд өргөн мэдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн засаглалын тухай хуулийг өнгөрсөн хаврын хуралдаанд баталсан.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газар бэлтгэл ажлаа хангаж байна. Эхний ээлжид төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнд төрийн өмчит хуулийн этгээдийн нэг төрөл болох төрийн өмчит үйлдвэрийн газар гэх статус байхгүй боллоо.
Жилд 25-30 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой болно.
Үүний оронд нийтийн үйлчилгээний байгууллага гэх тодотгохоор болсон. Өнөөдөр хүртэлх үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит үйлдвэрийн газруудын эрх зүйн статусыг хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулах ёстой болоод байна.
Иймд 65 төрийн өмчит үйлдвэрийн газруудыг өөрчлөн зохион байгуулж, нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарлаа.
Энэ 65 үйлдвэрийн газруудад чиг үүргийн шинжилгээ хийсэн. Давхардсан, ижил төстэй ажил үүргийг гүйцэтгэж буй газруудыг нэгтгэх, нийлүүлэх, татан буулгах арга хэмжээ авч байна.
Ингэснээр тухайн байгууллагуудын тодорхой төсвийн зардлыг хэмнэх боломж бүрдэж байна. Жилд 25-30 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэх боломжтой болно. Өөрчлөлтийн хүрээнд 21 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэж өөрчлөн зохион байгуулж 16 төрийн өмчит компани болгож байна.
Улсын төсөвт үйлдвэрийн газрууд төрөөс жилд 153 тэрбум татаас авдаг. Мөн 37 төрийн өмчит газрыг нэгтгэж, өөрчлөн зохион байгуулж 31 төрийн өмчит байгууллага болгох, зарим төрийн өмчит байгууллагыг төрийн байгууллагын чиг үүрэгт шилжүүлэх болгох боломжтой гэж үзлээ.
Төрийн өмчит үйлдвэрийн газрыг хоёр ангилдаг. Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар өөрсдийн орлогоор санхүүждэг. Харин улсын төсөвт үйлдвэрийн газар 39 байна.
Улсын төсөвт үйлдвэрийн газрууд төрөөс жилд 153 тэрбум татаас авч үйл ажиллагаагаа явуулдаг. Энэхүү шийдвэрийг гаргаснаар байна 25 төрийн өмчит үйлдвэрийн газар нь байхгүй болж гэж ойлгож болно” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.