З.Мэндсайхан: Оюу толгойн гэрээ, хэлэлцээрүүдээ эцэслэлээ

З.Мэндсайхан: Оюу толгойн гэрээ, хэлэлцээрүүдээ эцэслэлээ

 

Монгол Улсын Засгийн газар Оюун толгойн хувь нийлүүлэгчидтэй өчигдөр /2026.09.11/ хийсэн хэлэлцээрийн талаар Сангийн сайд З.Мэндсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Зээлийн хүүгийн зардал, менежментийн төлбөрийг бууруулснаар зардал 30 их наядаар буурч байна. 
Монголчууд 2027 оноос эхлэн ногдол ашиг авна. Энэ хэлэлцээрээр манай талын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцсон.
Ажлын хэсгийг ахалсны хувьд 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн хүүг SOFR+6.5 хувиас SOFR+4.0 хувь болгон бууруулснаар хүүгийн зардлыг  6.2 тэрбум ам.доллараар бууруулсан.
Энэ нь манай талын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. 

Мөн зээлийн хүүгийн нөхцөлийг хянан үзэх хугацааг 7 жил байсныг 3 жил болгон богиносгож, нөхцөлийг  илүү ойр давтамжтайгаар шинэчлэн сайжруулах боломж бүрдсэнийг дуулгая.

Олон уулзалт, хэлэлцээрийн ард асуудлаа бодитоор шийдвэрлэж чадлаа. Энэ хугацаанд уйгагүй ажилласан багийнхандаа баярлалаа” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.