Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгийд ажиллаж, иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар болжээ. Тэрбээр Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулах аж.
Түүнчлэн есдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцох юм байна. Мөн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2-р дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.