Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийн дагуу энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж буй. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 1.4 их наядын төсвийн тодотголыг батлахаар хэлэлцэж буй билээ.
Өнөөдөр 09.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд (МАН, АН, ХҮН) хуралдана. Үргэлжлүүлэн 11.00 цагаас Эдийн засгийн байнгын хороо, 13.00 цагаас Төсвийн байнгын хороо хуралдах бол 16.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар товлосон байна.
Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороо хуралдах байсан ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшилсон.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.