Э.Бат-Амгалан: “Солонго-1, 2" хорооллын байрны м.кв-ын үнэ тодорхой. Нэг м.кв нь 4.2 сая төгрөг байна. Үнийг яамнаас тогтоогоогүй. Анх зээлийн гэрээгээр хийгдсэн үнэлгээгээрээ л үнэлэгдэж байгаа
Иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа "Солонго-1,2" зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцны сонгон шалгаруулалт хэзээ явагдах болон бэлтгэл ажил ямар шатандаа байгаа талаар ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангаас тодрууллаа.
Тэрбээр "Солонго-1, 2 төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцанд айл, өрхүүдээ хүлээж авах бэлтгэл ажлыг хангаж байна. Тухайлбал, гадна талбайн тохижилт, авто зам болон дулаан хангамжийн ажил хийгдэж байна. Үүнд 10-14 хоногийн хугацаа шаардагдана.Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар оруулж, тогтоол гаргах ёстой. Гэрээ нь анхнаасаа хоёр улсын Засгийн газрын тогтоолтой учраас тогтоол гаргаж хүлээлгэж өгөх ёстой юм. Яамны зүгээс есдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Үндсэндээ 10-р сардаа багтаж 14 хоногийн хугацаатай цахимаар бүртгэл, сонгон шалгаруулалт явна. Ингэхээр айл, өрхүүд 11-р сардаа нүүж орох боломжтой болох байх гэж харж байна. "Солонго-1, 2" хорооллын байрны м.кв-ын үнэ тодорхой. Үнийг яамнаас тогтоогоогүй. Анх зээлийн гэрээгээр хийгдсэн үнэлгээгээрээ л үнэлэгдэж байгаа юм. Нэг м.кв нь 4.2 сая төгрөг байна. Мэдээж бүртгэл, сонгон шалгаруулалт шударга явагдана. Учир нь, төр болон хувийн хэвшлийн хамтын оролцоотой, нөхцөлт зээлийн хүрээнд явагдаж байгаа орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг анх удаа цахимаар явуулах гэж байна. Өөрөөр хэлбэл, хүний ямар ч нөлөө орохгүй" гэх тайлбарыг өглөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.