Засгаасаа С.Амарсайханыг “сугалсан” Н.Учрал мафийн хэрэгт нэр холбогдсон Б.Энхбаяраа хамт хөөх үү

Засгаасаа С.Амарсайханыг “сугалсан”  Н.Учрал мафийн хэрэгт нэр холбогдсон  Б.Энхбаяраа хамт хөөх үү

 Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг ажлаас нь чөлөөлж байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр Засгийн газраас 30-ын бүлгийн нэг шүд сугарлаа.

Угаас үзээтэй байгаа МАН-ын дотоод зодоон нэгэнт хурцдаж олонх, цөөнхийн талууд ринген дээр хоёр талдаа гарч байгаад үзэхээр шийдэж. Гэхдээ одоо 30-ын талаас онилсон Б.Энхбаяр, Т.Аубакир нар огцрох уу гэдэг асуулт анхаарал татаж байна. 

Ерөнхий сайд Н.Учрал одоогоос таван сарын өмнө кабинетаа бүрдүүлэхдээ Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талд 5 сайдын суудал өгсөн. Мөн Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Шадар сайд болж ХҮН нам хоёр сайдын квоттой. Харин Иргэний зориг ногоон нам Засгийн газраас "мултарсан" байдаг.  

Улсын ажил 0 зогсолттой гэж болохоор нөхцөл байдалд хүрсэн байхад зөвхөн сандал ширээ, эрх мэдлийн төлөө зодолдож нэг, нэгнийхээ булхай, луйврыг дэлгэлцэж байгаа эрх баригчид одоо ажлаа хийж, улс орноо бодох цаг нь болсон. МАН-ын эцэс, төгсгөлгүй хэрүүл тэмцэл, талцал хуваагдлаас ард түмэн залхаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.