Гишүүн Н.Номтойбаяр А.Намнсаманд түүнийг шоронд байхад оргосон мэтээр мэдүүлэг өгөхийг доод ажилтнуудаасаа шаардаж, татгалзсан хүмүүсийг ажлаас нь халсан талаар дэлгэлээ

Гишүүн Н.Номтойбаяр А.Намнсаманд түүнийг шоронд байхад оргосон мэтээр мэдүүлэг өгөхийг доод ажилтнуудаасаа шаардаж, татгалзсан хүмүүсийг ажлаас нь халсан талаар дэлгэлээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2021 онд хилс хэргээр ял эдэлж байхдаа А.Намсамандад гүтгэгдэж байжээ. Тэрбээр энэ талаар 2021 онд намайг хилс хэргээр ял эдлээд гарсны дараахан Мөнгөнморьтын хориход байхдаа шоронгоос 3 өдөр оргож Булганы хорих дээр очиж байсан Баяр даргыг эргэсэн гээд бүрэлдэхүүн гараад шалгаж байсан асуудал байдаг юм. Энэ хүн оргосон юм уу, оргоогүй юм уу гээд. Мэдээж тийм зүйл байхгүй. Оргох битгий хэл 2021 оны нэгдүгээр сарын 22-нд гарах бололцоо байхад би өөрөө гарахгүй гээд дөрөвдүгээр сарын 1 хүртэл илүү сар гарангийн хугацаатай суусан хүн шүү дээ, цагаатаад.

Хүний улс төрийн шар хор тэмцэл гэж байна. Тэнд эхлүүлсэн ажлаа нэр төртэй дуусгая гэсэн бодол байгаа. Тэгэхэд л А.Намсаманд гэх энэ нөхрийн нэр сонсогдож байсан. А.Намсаманд тухайн үед хорих ангид хоригдож байсан нөхдүүдийг дуудаад Н.Номтойбаярыг оргосон гэж мэдүүлэг өг гэж шаардаж байсан. Тухайн хавчлаганд орж байсан нөхдүүд нэгдүгээрт, энэ хүн огтхон ч оргоогүй, хууль тогтоомжийнхоо дагуу албан үүргээ гүйцэтгэсэн. Бид хүнийг ингэж хилс хэрэгт гүтгэж чадахгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгснийхээ төлөө тэр хүмүүс бүгд ажлаасаа халагдаж байсан. Би өөрийнхөө амсаж байсан энэ зүйлийг мэдэхийн дээдээр мэдэх учраас өчигдөр С.Амарсайхан сайдын ярьсан асуудал асуудал дээр итгэхийг хүсэж байна. Үнэн гэж бодож байна” хэмээн ярилаа.

Мөн А.Намсаманд өнгөрсөн долоо хоногт Н.Номтойбаяр руу залгажээ. “Өнөө өглөөнөөс зохион байгуулалттай дайралт над руу явж байна. Үүний суурь юу вэ гэхээр тэр шүүхийн шийдвэрийн А.Намсаманд гэж нөхөр хэд хоногийн өмнө мэдээлэл тавьсан. Нэгдүгээрт, манайд гадны нэг компанитай аж ахуй нэгжийн төлбөр тооцооны асуудал үүссэн. Тэр нь юу вэ гэхээр валютын ханшийн зөрүүн дээр. Тэр хоёр компани нь ХБНГУ-ын Арбитрын шүүх дээр шүүхдэлцээд явж байгаа. Тэр 53 тэрбум гээд байгаа шүүхийн шийдвэр нь хууль давсан шийдвэр гаргаж хамаарал бүхий компанийн дансыг хаасан байгаа. Энэ өөрөө хууль бус. Тэрнийх нь дагуу холбогдох газруудад нь наад хууль бус үйлдлээ зогсоогооч ээ гэж хандсан зүйл байгаа. Тэгээд л болоо. Тэрнээс биш МАК компанид 53 тэрбумын өр байхгүй. Асуудлыг буруугаар эргүүлээд байна.

Өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын дарга А.Намсаманд над руу залгаад байсан. Би утсыг нь аваагүй. Яах гэж над руу залгасан юм, мэдэхгүй. Эсрэгээрээ хуулийн ямар нэг асуудалтай, өр төлбөртэй ч байдаг юм уу тэрнийг засаж залруулах гэж өнөөдрийн байгаа улс төрийн албан тушаал эрх мэдлээ нэг ашиглачих ч юм уу тийм зүйл байхгүй. ШШГЕГ өөрсдөө хууль зөрчөөд компанийн дансыг битүүмжилсэн. Холбогдох байгууллага нь мэдээллээ өгнө биз” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.