Я.Содбаатарын мэдрэмжгүй гүрийлт ба “сүрдүүлэлт”
МАН 30/38-ын бүлэг болж хуваагдаад удаж байгаа. Харин Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар байгуулагдахад эл хагаралдаан бага зэргийн намжиж, эв түнжингээ олох шахаж байсан хэдий ч ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын чулуугаар С.Амарсайханыг суудлаас нь буулгаснаар талцал хуваагдал дахин эхлэв. Дээрээс нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нарыг түгжилмаа хэмээн нэр цохон зарласан нь дайран дээр давс нэмчихсэн.
30-ын талын УИХ-ын гишүүд ч үүнийг ил цагаан хэлж буй. Гэтэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Манай намд 30/38 гэсэн ямар ч хагарал, бутрал байхгүй’ хэмээн гүрийсээр байна.
Түүгээр зогсохгүй "ЗГ-ыг огцруулах санал өгвөл МАН-аас хөөнө" гэх утга бүхий мэдээлэл цаг үеэ олсонгүй. Энэ нь хагаралдааныг улам хурцатгаж мэднэ.
Өчигдөр Хууль зүйн сайдаар Г.Тэмүүлэнг томилох чуулганы хуралдааныг 30-ын талынхан АН-ын завсарлагатай нийлж бойкот хийснээр Даваа гараг хүртэл хойшилсон. Тэр хүртэлх хугацаанд МАН-ын хоёр тал тохиролцоонд хүрч, Я.Содбааатар дүү нараа эвлэрүүлж чадах уу гэдэг асуулт анхаарал татаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.