Танилц! УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа суугаагүй гишүүд
2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны ирцийн мэдээг танилцуулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаан тасалсан болон ирцдээ бүртгүүлээгүй гишүүдийн нэрсийг зарлалаа.
Монгол Ардын Намын бүлгээс Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюунэрдэнэ, М.Ганхүлөг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат нарын гишүүд хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд ирцдээ бүртгүүлээгүй байна.
Ардчилсан намын бүлгийн хувьд нийт 27 гишүүн чуулганы хуралдааныг тасалсан үзүүлэлттэй байна. Үүнд, О.Алтангэрэл, С.Ганбаатар, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Даваагийн Цогтбаатар, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Гомбын Ганбаатар, Х.Болормаа, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Д.Энхтуяа нарын гишүүд багтжээ.
ХҮН намын тухайд чуулганы хуралдаанд оролцох ёстой 8 гишүүнээс 6 нь хүрэлцэн ирсэн бол Б.Батбаатар гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаан тасалсан байна.
Мөн Үндэсний эвслээс чуулганд оролцох ёстой 4 гишүүн болох Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар бүгд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.