МАН-ын 38/30 тохироонд хүрч чадсан бол өнөөдөр Г.Тэмүүлэнг Хууль зүйн сайдаар томилно
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн сайдыг чөлөөлөх, томилох эсэх асуудлыг хэлэлцэх товтой. Уг асуудлыг өнгөрсөн Пүрэв /2026.09.17/ гарагийн чуулганаар хэлэлцэх байсан хэдий ч ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Товчхондоо, АН-ынхан бойкот хийж, МАН-ын цөөнхийн тал "гэдийсэн".
Тиймээс өнөөдөр талууд тохироонд хүрч чадсан эсэх нь тодорхой болно. Хэрэв чадсан бол эрх баригч нам Ардчилсан намыг харахгүйгээр ирцээ бүрдүүлж Г.Тэмүүлэнгийн томилгоог албажуулах бүрэн боломжтой юм.
Г.Тэмүүлэнгийн хувьд парламентад гурван удаа сонгогдож, Төсвийн байнгын хороо болон Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны даргын албыг чамгүй удаан хугацаанд хашсан. Австрали болон АНУ-д боловсрол эзэмшиж, Ашигт малтмал газрын тосны газраас ажлын гараагаа эхэлж, “Эрдэнэс Монгол” ТӨХК-ийн дэд захирал, “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайдаар ажилласан туршлагатай юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.