ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярын хүн” гэгдэж байгаа ШШГЕГ-ын дарга А.Намсаманд ажлаасаа чөлөөлөгдөөгүй байна
Өнгөрсөн долоо хоногт /2026.09.15/ Хууль зүйн сайд С.Амарсайхан ШШГЕГ-ын дарга нартай холбоотойноцтой баримтуудыг дэлгэсэн.
Тухайлбал, ШШГЕГ-ындарга А.Намсамандын талаар хэлэхдээ, "хоригдлуудыг дайчлан хууль бусаар өөрийн хувийн зуслангийн хаус, байшингаа бариулсан төдийгүй төсвийн хөрөнгөөс өөртөө 40 сая төгрөг, нийт 20 гаруй хүнд 408 сая төгрөгийг хууль бусаар олгож, төсвийн мөнгийг завшсан байна. Түүнчлэн албан хаагчдынхаа нэр дээр10-20 сая төгрөгийн урамшуулал, мөнгө бичиж, гарын үсэг зуруулахдаа тоог нь таглаж байгаад, бодит байдал дээр ердөө 3-4 сая төгрөг өгч, үлдсэнийг ньөөрсдөө завшдаг байсан гомдол баримттайгаа иржээ. Жирийн албан хаагчид нь орох оронгүй өдөр шөнөгүй ажиллаж байхад удирдлагууд нь Зайсанд үнэ төлбөргүй болон хэт хямд үнээр орон сууц авсан" гэсэн юм.
Энэ явдлын дараа Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд Хууль зүйн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны бүх удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөх чиглэл өгсөн.
Гэвч асуудалд нэр холбогдсон ШШГЕГ-ын дарга А.Намсамандыг ажлаас нь чөлөөлсөн гэж хэвлэл мэдээллээр шуугисан хэдий ч бодит байдал дээр чөлөөлөгдөөгүй ажлаа хийж яваа аж.
С.Амарсайханы хэвлэлийн хурлын үеэр түүнийг Б.Энхбаяртай холбоотой хэмээн зарласан. Иймээс А.Намсамандыг Б.Энхбаяр ажилд нь тогтоож үлдээжбайгаа юу гэх хардлага үүсээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.