“Гол дүр” улс төрийн товчлол: Боловсролын сайд Л.Энх-Амгалан “түгжилмаа” нараасаа уучлалт гуйхаар болов
Өнөөдөр МАН-ын 30-ийн талын гишүүд Ерөнхий сайдтай уулзалт хийлээ. Уг уулзалтанд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Г.Лувсанжамц тэргүүтэй 30 орчим гишүүд оролцсон байна.
Уулзалтын үр дүнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун нараас албан ёсны уучлалт гуйхаар болсон хэмээн зарим гишүүд хэллээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан нь УИХ-ын гишүүн А.Ариунзаяа болон түүний нөхдийг “Монгол төрийн Түгжилмаа” хэмээн нэрлэж, төсвийн тодотголтой холбоотой мэдээллийг зориудаар олон нийтэд буруу ойлгуулсан гэж буруутгасан билээ.
2026 оны төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль – Хамгийн сайн сургууль” арга хэмжээнд 50 тэрбум төгрөг тусгасан. Үүний задаргаанд 13.9 тэрбум төгрөгийг түрээс, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөрт, 18.7 тэрбумыг бага ангийн шинэчилсэн хөтөлбөрт, 15 тэрбумыг төрөлжсөн ахлах сургуульд, 2.4 тэрбумыг хувийн сургуулийн сул орон зай ашиглахад зарцуулахаар тусгасан гэх мэдээлэл тархсан.
Харин уг задаргаатай холбоотойгоор Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их засаг кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан гэх асуудал олон нийтийн анхаарлыг татсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.