Ц.Идэрбат: Хятад улсаас хууль бусаар ухна ямаа оруулж ирж, годрон өвчин тараасан байж болзошгүй байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр арьс, ширний урамшуулал олгож байгаа ч боловсруулах үйлдвэргүй байгааг шүүмжилж, Ховд аймагт гацсан арьс, ширний үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулах санал дэвшүүлэв. Тэрбээр “Арьс, ширний урамшуулал олгож байгаа хэр нь өнөөдөр арьс, шир боловсруулах нэг ч үйлдвэр алга. Ноос, ноолуурын урамшууллыг олгодгоороо олгоно. Харин Ховд аймаг дахь гацсан байгаа арьс, ширний үйлдвэрээ 2027 онд ашиглалтад оруулъя” гэв.
Мөн тэрбээр өмнө нь БНХАУ-ын ченжүүд орон нутагт ирж, ноолуурыг хамгийн түрүүнд худалдан авдаг байсан бол одоо үндэсний үйлдвэрлэгчид түрүүлж худалдан авдаг болсон талаар мэдээллээ.
Ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэв. Түүний хэлснээр, Монгол Улсад ямааны годрон өвчин хамгийн сүүлд 1950-иад онд бүртгэгдэж байсан бөгөөд 2024 онд хилийн орчимд өвчний тохиолдол бүртгэгдэж, тухайн үед 15 мянга орчим ямааг устгалд оруулан, малчдад нөхөн төлбөр олгожээ.
Харин энэ удаагийн өвчний тархалтын шалтгааныг тогтооход “Саятан сүрэг” дэлгүүрээс худалдан авсан Арвас үүлдрийн ухнаас годрон өвчин тархсан байж болзошгүй байна. Тэрээр “Саятан сүрэг” нь БНХАУ-аас мал оруулж ирэх зөвшөөрөл аваагүй бөгөөд малыг хууль бусаар оруулж ирсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.