Э.Даариймаа залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа залуучуудын дэлхийн аварга боллоо

БНХАУ-ын  Шинтай хотод даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд нас өгсөж, залуучуудын ангилалд өрсөлдөж буй дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа зургаа хожиж, хоёр тэнцэж, нийт 14 оноогоор сүүлийн нэг өргийн тоглолтоос өмнө түрүүлэх болзлоо хангалаа. Тэрээр 16 насандаа залуучуудын дэлхийн аварга боллоо.

Э.Даариймаа “Алтан хүү” клубт Олон улсын их мастер Р.Манлай, спортын мастер Ц.Алтанхуяг нарын удирдлага дор бэлтгэлээ хийж, Монголын даамчдаас өсвөрийн болон залуучуудын ангилалд дэлхийн аварга цолыг хоёуланг нь хүртсэн анхны тамирчин болов. Мөн залуучуудын дэлхийн аварга цолонд хүрсэн хоёр дахь даамчин (эхнийх нь 2023 онд Б.Мөнхжин) боллоо. FMJD-ийн дүрмээр Э.Даариймаа дээрх амжилтаараа Олон улсын мастер (MIF) цолны болзлыг хангаж байна.

Мөн энэ өдөр тэмцээний хамгийн бага нас буюу 8 хүртэлх насны охидын дүн гарч, “Элит” клубийн тамирчин ДМ Оюунболдын Гэгээ хүрэл медалийн болзол хангалаа. Түүний хувьд өнгөрсөн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртэж байв.

Тэмцээний үндсэн төрөл маргааш өндөрлөж, медалийн эзэд бүрэн тодорно.

539ajmcfh5z28o3rh6eb60ema4

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.