Сайд асан Б.Батбаатарыг 576.9 сая төгрөгийн зөрчилтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгуулахаар шилжүүлжээ
Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас 2026 оны есдүгээр сарын 4-ний өдөр гаргасан №Ц-2/694 албан бичигт “Газрын доройтол, цөлжилтийг бууруулах хөтөлбөр”-ийн гадаад томилолтын зардалтай холбоотой мэдээллийг АТГ-т шилжүүлсэн байна.
Уг мэдээлэлд гадаад томилолтын зардлаас 576,937,160 төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлээгүй, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэж үзсэн байна.
Иймд холбогдох мэдээллийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлэн шалгуулахаар болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.